Хүүхэд зодсон багшид хариуцлага тооцжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Хүүхэд зодсон багшид хариуцлага тооцжээ

119 дүгээр цэцэрлэгийн багш н.Цэцэгээ нь хоёр настай хүүхдийг зодож, чимхсэн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь цахим хуудаснаа нийтэлсэн. Энэхүү мэдээллийг хуулийн байгууллага шалгаж багш н.Цэцэгээ нь хоёр настай хүүхдийг чимхэж, маажсан болохыг тогтоосон байна. Ингээд 119 дүгээр цэцэрлэгийн удирдлагууд хариуцлага алдсан багшийн цалинг тодорхой хувиар бууруулж арга хэмжээ тооцжээ.

Н.Цэцэгээ нь “Цэцэрлэгт хандив өгч ороогүй байж олон юм ярих хэрэггүй. Базахаар хөхрөөд байдаг арьстай хүүхэд байна лээ. Агуулж байгаад баярла” гэж хэлсэн тухай охины аав, ээж мэдэгдсэн билээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж