Өнөөдөр “Аида” дуурьтай

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Аида” дуурьтай

Өнөөдөр “Аида” дуурьтай

Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил гэгддэг Ж.Вердийн “Аида” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 2, 3-нд тоглох гэж байна.  Тэртээ 1871 онд Ж.Верди Египетийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичиж байсан түүхтэй. Ийнхүү зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан “Аида” дуурь толгой эргэм амжилт олж, дэлхий дахины сонгодог театруудын урын санд заавал багтдаг гайхамшигтай бүтээл болсон байна.

Дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт уг дуурь нь үйл явдлын цар хүрээ, далайц том найрал дуу, марш, хөгжмийн том бүрэлдэхүүн, агуулга гээд францын их дуурийн онцлог бүрийг асар хурц зөрчил, тэмцэл бүхий шүлэг, ари, найрал хөгжимтэй хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэ дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж чаджээ.

Мемфис дахь хааны ордон.Тэргүүн зайран Рамфис,Эфиопчууд Египет рүү довтлох гэж байгаа тухай ордны хамгаалалтын залуу ахлагч Радамест дуулгана. Радамес тэр дайнд их цэргийг удирдан ялалт байгуулж нэр төр олоод өөрийн хайрт Эфиоп боол бүсгүй Аидаг эрх чөлөөтэй болгохыг тэсч ядан хүснэ. Радамест дурласан хааны гүнж Амнерис Аидатай ярилцах зуураа хардах сэтгэлээ илэрхийлнэ. Аида мөн сэтгэлийн зовлон эдэлж Радамесийг хайрлах сэтгэл, Эфиопын ард түмний хувь заяаны төлөө давхар түгшинэ. Эзэн хааныг гарч ирэхэд элч хүрэлцэн ирж Аидагийн эцэг, Эфиопын хаан Амонасро цэрэг хөдөлгөн Фивад ойртон ирж байгаа тухай мэдэгдэнэ.

Эзэн хаан тэдэнтэй дайтах их цэргийн жанжнаар Радамесийг сонгоно. Цөхөрсөн Аида ялалт байгуулахыг Радамест хүсэх боловч өөртөө үхлийг сонгохоор шийдэн ядна. Сүмд сүлд хийморын ёслол болж тэргүүн зайран Рамфис дээдсийн ариун илдийг Радамест гардуулан өгснөөр “Аида” дуурийн нэгдүгээр бүлэг эхэлнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж