ҮХЦ-ийн даргыг Индонезиос ирэхээр нь үргэлжлүүлэн шалгана

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

ҮХЦ-ийн даргыг Индонезиос ирэхээр нь үргэлжлүүлэн шалгана

ҮХЦ-ийн даргыг Индонезиос ирэхээр нь үргэлжлүүлэн шалгана

Улаанбаатар Инчеоны чиглэлийн KAL-ын нислэгээр пүрэв гаригт /2019.10.31/ ниссэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга 52 настай Д.Одбаяр  болон түүнтэй хамт явсан 42 настай А нар нь онгоцонд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүй бэлгийн дарамт учруулсан гэх мэдээлэл БНСУ-ын бүхий л томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Д.Одбаяр нь Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Одбаяр, А нар нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр онгоцны ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол тав орчим минутын дараа А гэгч нь өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрсэн гэжээ. Ингээд нисэх багийнхан Инчеоны нисэх буудлын цагдаад мэдэгдсэн бөгөөд онгоц газардмагч нисэх буудлын цагдаа нар Д.Одбаяр болон А нарыг хоёрдугаар терминалаас баривчлан саатуулжээ. Гэтэл БНСУ-д суух Монгол Улсын Элчин сайдын яамны хүмүүс ирж Цэцийн дарга болон А нарыг дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ гэж хэлээд суллуулсан байна. Онгоцны буудлын цагдаа нар тэдний үгэнд итгэн дипломат халдашгүй эрхтэй эсэхийг нь нарийвчлан шалгалгүй суллан явуулжээ. Ингээд Д.Одбаяр Индонез руу, А нь Сингапур руу ниссэн гэнэ.

Харин хожим нь БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан хүнийг дипломат эрх эдлэх боломжгүй, учир нь тэд БНСУ-аар дамжин өнгөрсөн, дипломат эрх нь зөвхөн тухайн төлөөлөгчийг илгээсэн болон хүлээн авч буй улсад л хамаарна, тиймээс хэрэгт холбогдсон хүмүүсийг эргэж шалгана гэдгийг мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: YTN, MBC


ЭНЭ ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ:

-Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.” гэж мэдээлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм. Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан  байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно. Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Үндсэн хуулийн Цэцийн даргын талаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Үндсэн хуулийн Цэц тодруулж асуусан. Үндсэн хуулийн Цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргасан бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5-3 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно. Цэцээс бидэнд өгсөн мэдээллээр Цэцийн дарга өөрөө ийм асуудалд ороогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас, суудал андуурагдсан гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар бүх талын мэдээллийг авахаар БНСУ-д суугаа ЭСЯ-тай холбогдон ажиллаж байгаа. Үнэхээр зөрчил гаргасан бол хариуцлага тооцно. Гэхдээ энэ хүрээнд Төрийн албаны ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн шинэчлэл, ёс зүйг хуульчилсан төслийг бид бэлэн болгосон байгаа. Түүнээс гадна хуурамч мэдээ буюу fake news байж болох уу гэх мэтчилэн мэдээллээ сайн нягтлах хэрэгтэй. Ганц энэ асуудал ч биш

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж