Машинаас олдсон цогцос бүгд Вьетнам иргэдийнх байжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

Машинаас олдсон цогцос бүгд Вьетнам иргэдийнх байжээ

Машинаас олдсон цогцос бүгд Вьетнам иргэдийнх байжээ

Британийн Эссекс мужийн боомтод ирсэн ачааны машины хөргүүртэй бүхээгнээс 39 цогцос илэрсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Анхан шатны дүгнэлтээр тэдгээр цогцос бүгд хятад улсын иргэдийнх гэж байсан юм. Тэгвэл өчигдөр /2019.11.01/ Британийн цагдаа нар цогцоснууд бүгд Вьетнам улсын иргэдийнх болохыг албан ёсоор тогтоосон байна.

Вьетнамын засгийн газраас цогцос таниулах үйл ажиллагаан дээр Британийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа ба хүн тус бүрийг таниулах ажиллагаа дуусаагүй байгаа гэнэ.

Мөн тус улсад хууль бус цагаачид нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг гэмт этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг хоёр улсын хамтарсан баг эрчимтэй явуулж байгааг мэдэгджээ. Ядуу буурай улс орнуудаас сайхан амьдралын төлөө Европын орнууд руу хууль бусаар нэвтрэх гэсэн цагаачид энэ мэт ачааны машины бүхээгэнд нуугдаж хил давахыг оролдох нь элбэг байдаг аж. Харамсалтай нь тэдгээр цагаачдын ихэнх нь бүтэлгүйтэж, цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлдэг гэмт этгээдүүдэд мөнгөө залилуулах, хүний наймааны золиос болох зэрэг эрсдэлтэй байдаг байна.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж