3Х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпийн эхний дөрвөн эрх, үлдсэн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөх 20 улсын нэрийг зарлалаа.
Токио -2020 олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд:
- ОХУ
- БНХАУ
- Монгол
- Румын зэрэг улс багтсан юм.
Өөрөөр хэлбэл 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр /2019.11.01/ Токиогийн олимпод оролцох эрхтэй боллоо.
Харин эрэгтэйчүүдийн төрөлд:
- Серби
- ОХУ
- БНХАУ
- Япон зэрэг улс эрхээ авлаа.
Үлдсэн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөх 20 улсад Монгол Улсын баг багтаж чадлаа. Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг 2020 оны гуравдугаар сард болох тэмцээнд оролцож, олимпийн үлдсэн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөх юм.
Тодруулбал, 2020 оны гуравдугаар сард Энэтхэгт болох Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд нийт 20 баг оролцох бөгөөд манай улсын шигшээ баг чансаагаар нэгдүгээрт бичигджээ. Энэ тэмцээнээс олимпийн нэмэлт гурван эрх олгогдох юм. Өөрөөр хэлбэл эхний гурван байрт шалгарсан багууд олимпод оролцох эрхээ авах юм.
Энэтхэгт болох тэмцээнд шалгарч чадаагүй дэлхийн чансааны дараагийн зургаан баг дөрөвдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотноо болох Олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх юм. Энэ тэмцээнээс нэг л эрх буюу аварга болсон баг олимпод оролцох эрхээ авах юм.
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт баяр хүргэе.
А.АНИР
Холбоотой мэдээ