Л.Гансүхийн шүүх хурал дүүргийн шүүхэд болно

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийн шүүх хурал дүүргийн шүүхэд болно

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг Хорих 461 дүгээр ангид хийхээр товлоод байсан билээ. Харин Л.Гансүх өчигдөр өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, нутаг дэвсгэрийн харьяаллын бус шүүхээр хэргээ шийдүүлэхгүй. Шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох ёстой. Өмнө нь тэгж товлогдсон. Гэтэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шоронгийн бүсэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчид нүүдэллэн ажиллах гэж байна. Шүүх байгуулах тухай өмнө нь Цэц дээр унасан шалтгаан нь “Шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулна” гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн хэмээн үзэж буй тухайгаа мэдээлсэн юм.

Түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүгч хүлээн авч шүүх хурлыг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр болжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж