Томилгоо: Д.Даваа, Ш.Батцэцэг нарыг Элчин сайдаар томилох санал хүргүүллээ | News.MN

Томилгоо: Д.Даваа, Ш.Батцэцэг нарыг Элчин сайдаар томилох санал хүргүүллээ

Томилгоо: Д.Даваа, Ш.Батцэцэг нарыг Элчин сайдаар томилох санал хүргүүллээ

Томилгоо: Д.Даваа, Ш.Батцэцэг нарыг Элчин сайдаар томилох санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.11.01/ УИХ-ын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүллээ.

Тодруулбал, Таван улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татсан байна. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татах саналыг хүргүүлжээ.

Харин дараах улсуудад суух Элчин сайд нарыг томилохоор зөвшилцөх саналаа хүргүүлжээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд доорх нэр дэвшигчдийн заримыг өнгөрсөн тавдугаар сард томилох саналаа хүргүүлсэн юм.

  1. ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэг генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
  1. Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
  1. Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байна.
  1. Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. 2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.
  1. Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.
  2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-01 66.181.178.89

Тэр цэргийн дарга, орос хэлний багш хоёр болимоор юм. Орост Самбуу гуай шиг нуруутай маш ухаалаг хүн томилох хэрэгтэй шүү дээ.
Бусад томилгоо нь боломжийн юм.

Avatar

Dr. urologist 2019-11-01 197.211.58.141

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2019-11-01 64.119.24.251

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАРАА, УХААН ҮНЭХЭЭР ДОРДЖЭЭ. ЦЭРГИЙН ДАРГА, ОРОС ХЭЛНИЙ БАГШИЙГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН ЖУЛ БАЙНА. МАНАЙ УЛСАД ЭЛЧИН САЙДААР ЯВЧИХ, ЭДНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ ЧАДАЛТАЙ ЗАЛУУ ХҮМҮҮС БАЙХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ. АРДЧИЛСАН ХОЛБООНЫ НӨХДҮҮД ҮНЭД ОРЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ЭМГЭНЭЛТЭЙ.

Avatar

зочин 2019-11-01 64.119.24.187

Ерөнхийлөгч гуай эдгээр нөхдүүдээс тамхи спирт хар тамхи зөөхгүй хууль зөрчихгүй гэсэн баталгааг яаж авах вэ? өмнөх нөхдүүд ингэж орж ирээд гараад явсан тэгээд яав эх орны минь нэрийг шавартай холиод дууслаа

Avatar

Зочин 2019-11-01 59.153.114.15

ene enhbold bol NUB-d suuh hemjeenii material bish, cv bol unenhuu gologdoj bn.

Avatar

Зочин 2019-11-01 124.5.146.28

Энэ баттулга бүтэхгүй ээ. Тарвагын хөгшин *л батцэцгийг ахиад элчингээр томилжээ. Тарвага баттулга хоёр санаа нэг

Avatar

Зочин 2019-11-01 66.181.161.72

Элбэгдорж гэдэг нөхрийн гар хөлнүүд байна шүү дээ? Баттулга бүтэхгүй зориг муутай нөхөр байна дооооо

Avatar

Зочин 2019-11-01 51.15.167.49

Тоон дотор батцэцэг индонез торго оруулснаас өөр юу хийдэг авгөай вэ

Avatar

шоогоо 2019-11-01 66.181.161.10

дэслэг генерал…. болор дуран

Avatar

Zochin 2019-11-01 103.57.94.133

Ulsiin horongoor ch togloj baina doo. Tomilood butsaaj tathad garch baigaa zardliig ni hen hariutsah ve. Dipolmatch geh nohduud ni huuli bus naimaa hiij Mongol ulsiin ner hundiig shorootoi hutgana. Ene baidal urgeljleed l baih shinjtei.

Avatar

Зочин 2019-11-01 202.9.44.242

батцэцэг гэж боловсрол тааруухан элбэгдоржийн утсан хүүхэлдэй авгай зайлчвал яасын

Avatar

Уншигч 2019-11-01 202.21.107.123

Батцэцэг гуай одоо болих хэрэгтэй ш дээ 60 насны босго хүрэх гэж байж, залуу боловсон хүчинд зайгаа тавьх хэрэштэй дээ

Avatar

Зочин 2019-11-01 103.229.120.246

Энэ Даваа, Батцэцэг 2 нь больмоор юмаа. Энэ хоолны савнуудад ямар өртэй юм бэ?

Avatar

Зочин 2019-11-01 64.119.27.78

Батцэцэг эмээ тэтгэврийн насны эмээг яагаад явуулж байна? Орос хэлний багш мэргэжилтэй л юм байна. Юм хийхгүй дээ.

Avatar

Зочин 2019-11-01 192.82.72.212

Бичээч гуай эгүүлэн гэдэг үгээ хаанаас сурсанаа хэлж өгөөч утгыг нь мэдмээр байна.

Avatar

Зочин 2019-11-01 66.181.191.86

1. эг + үүл + н [үйл + бусдаар үйлдүүлэх хэв + хам холбох] II.3.4 [үй.ү] эргэх, буцах

Avatar

Их мэдэгч 2019-11-01 192.82.72.212

Эгүүлэн гэж юу гэсэнэ үг юм бэ. Их хурлын гишүүнийг эгүүлэн татах ч гэх шиг энийг одоо юу гэж ойлгох вэ???
Ухаандаа өхөөрдөөд байгаа юм уу хаашаа юм. Үүнийг чинь долигнох гэдэг санагдах юмдаа. Одоо ухаан нь тэр захирал жолоочоо эгүүлэн татлаа гэж ярих болж байх шиг байна аа даа хахаха

Avatar

Зочин 2019-11-01 64.119.20.142

Өнөө босоо монгол бичиг гэдэгт Эргүүлэн гэхийг эгүүлэн гэдэг байх шүү.

Avatar

Зочин 2019-11-01 115.65.93.30

Эгүүлэн гэдэг нь эргүүлэн гэсэн утга илэрхийлдэг юм билээ. Шүүхийн шийдвэр, тогтоолд гол төлөв "эгүүлэн" гэж бичдэг юм биш билээ.

Avatar

Зочин 2019-11-01 203.91.115.56

В.Энхболд ч юу билээ. Энэтхэгт байхдаа УБ-т Төрийн өмчийн хорооны дарга болохоор ажлаа хаяд ирж байсан даа.
Сү.Батолд ямар өртэй болоод энэ хүнийг байнга ийш тийш зүтгүүлдэг юм болдоо.

Avatar

ХУУЛЬЧ 2019-11-01 192.82.64.190

МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙН БАГ ЭНЭ УДАА ТОМИЛОГДОХ ЮМ БАЙНА ДАА ,,,,АМЖИЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж