АНУ-ын Нью-Йорк хотноо талбайн теннисний “Их дуулга” болох “US Open" тэмцээн үргэлжилж байгаа билээ. Дэлхийн чансааг тэргүүлж буй алдарт теннисчин Серена Уильямсыг нутгийн дэвжээндээ түрүүлнэ гэж олон улсын хэвлэл, мэдээлэл онцолсоор байгаа.
Серена өнөөдөр тэмцээний тав дахь тоглолтоо эгч Винустай хийж, хожил байгуулан хагас шигшээд үлдсэн. Тэгвэл алдарт теннисчин Серена Уильямс, реалити шоуны од Ким Кардашиан нар даваа гаригийн орой Нью-Йоркт уулзжээ. Найзуудын цай ууж буй энэхүү сонирхолтой фото агшин Ким Кардашианы инстеграмд олон сая лайкыг цуглуулаад байна.
Эх сурвалж: www.huffingtonpost.com
Ч.БОЛ