Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав | News.MN

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг зарим удаашралтай байгаа ажлуудыг шалгав

Нийслэлийн Зам, тээврийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, 57 метрийн урттай гүүрийн ажлын явцыг шалгаж, хөдөлгөөнийг нээхэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэлээ. Дөрвөн эгнээ хатуу хучилттай, 14 метрийн зорчих хэсгийн өргөнтэй, хоёр талдаа ногоон байгууламж, явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам ашиглалтад ороход бэлэн болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Р.Индра  хэлэв. Мөн уг хэсэгт  хөрсний ус ундарч байсныг нийслэлийн Геодизи усны барилга байгууламжийн газар шуурхай ажиллаж 4150 метр куб усыг соруулж түвшинг нь доошлуулсан, цаашид геологийн судалгаа хийж, зураг гаргах шаардлагатай талаар албанхан тайлбарлав.

Иргэдийн зүгээс замын хөдөлгөөнийг нээхээс гэрэлтүүлэг болон тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч тавьж өгөх, хөрсний ус ундарч байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Зам, тээврийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх замын орц гарцыг нээх, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг ирэх долоо хоногт байршуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн хөрсний ус ундарч байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэв. Энэхүү зам ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг бууруулж, хөдөлгөөнийг жигд хувиарлах  ач холбогдолтой аж.

Түгжрэлийг бууруулах зорилгоор зарим газруудад нэг чигийн хөдөлгөөн нээнэ

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав.

Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлөх асуудлаар Зам, тээврийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга  Захарава И.В –тэй уулзаж санал солилцлоо. Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор орц гарц нээх,трасс чөлөөлж нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавих боломжыг судалж албаныхан ажиллаж байна. Энэ хэсэгт ямар нэгэн газар олголтын мэдээлэл алга. Тухайн хэсэгт Ерөнхий төлөвлөгөөний албаныхан  газар доогуурх шугам сүлжээ бий эсэхийг судалж байгаа” хэмээлээ. Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга  Захарава И.В уг асуудлыг судлаж үзээд хариу мэдэгдэхээр боллоо.

Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлснөөр блокын системээр долоон метрийн өргөнтэй 1,20 км урттай нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавигдахаар төлөвлөгдөж байгаа аж. Мөн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжны ачааллыг бууруулах зорилгоор Олимп хотхоны зүүн талаар Олонлог сургуулийн баруун тал хүртэлх болон Саруул хотхоноос урагшаа Олимпик виллаж хотхон, Энканто таун-1 хотхоны зүүн талаар 9-10 метрийн трасс чөлөөлөхөөр боллоо. Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Хурд рапид хорооллын зүүн талаар Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох холбоос замын асуудлаар яг одоо ажиллаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хайлааст, дэнжийн мянга, баянхошууныхан 2019-11-01 59.153.112.213

Хайлаастыг Баянхошуутай холбосон замыг дутуу орхисныг гүйцээгээчээ. Одоо тэнд танкнаас өөр юм явахгүй байна. Асар ирх хөрөнгө зарчихаад дутуу хаячих юм. Түгжрэл бууруулахад их нэмэртэй зам шүү дээ. Газар хөлдөхөөс өмнө хийчихмээр юа. Хэдхэн зуун метр газар дутуу хаяаад тэр сайхан замыг ашиглах боломжгүй байна шүү холбогдох албаныхаан.

Avatar

UB iin irgen 2019-11-01 64.119.24.218

deer tohijilt hiih mashinii zogsooliig urgutguh iim gazruud tsunduun bn

Avatar

UB iin irgen 2019-11-01 64.119.24.218

I bn . Tend amidarch baigaa irgeded odoo barigdan oron suutsnuudaas oron suuts hudaldann avch uguh ni zuitei Tugalbal neghemiin shar tumor zamiin shar baishinguud

Anagaahiin deed surguuliig botanik ruu nuuheer barilgiig ni nuraagaad negdugeer emnelgiin uilchluulrgchdiinn mashinii zogsool bolgon tohijuulah

Odoo barilga barihaar gazar olgoson barilga ni barigdaagui bga gazriig chuluuluh ezded ni nuhun olgovor uguh uur gazar gazar olgoh tuhailbal huuchin filormaniin nuraasan baishingiin gazar

Avatar

UB iin irgen 2019-11-01 64.119.24.218

Nemj barilga bariad baihad yaaj tugjrel buurah ve dee

Hotiin barilgajsan hesegt shineer turiin umchiin surguuli tsetserleg ded butsiin baiguulamjaas uur barilga barih gazar olgohiig zogsooh heregtei

Zamiin tugree bolson tuts mayagiin bolon urgutguluudiig zereg hereggui jijig barilguudiig nuraaj tsegtsleh tsag bolson

Mun ashiglaltiin shaardlaga hangahgui hunn amidarch bolohgui geed akt togtoogdson barilguudiig nuraaj talbaig ni niitiin ezemshild abch mashini zogsool bolon tohijuulah heregte

Avatar

Иргэн 2019-11-01 202.9.45.127

Нөгөө Нарны гүүрны доогуур 2 урсгалтай болгох даалгавар дарга өгөөд байсан яасан бэ? Энхтөр гэж энэ нөхөр том том юм яриад л яваад байдагбүтээсэн юм байдаггүй нөхөр байнаа????Юмаа шуурхайлаач..Эөгөө л бахь байдагруугаа орчихлоо шүү????

Avatar

зочин 2019-11-01 192.82.69.3

Зураг хараж байгаад шийддэггуй юм. Тооцоо судалгаан дээр ундэслэдэг. Шинэ хороолол телевлехдее замаа тооцож сур

Avatar

санал 2019-11-01 202.9.45.118

баянмонголын нүхэн гарцнаас нарны замруу ордог хэсгийг тѳрийн тусгай хамгаалалтын баазтай огтолцуулсан гурван замын уулзвар болгож болдоггүй юм уу?

Avatar

иргэн 2019-11-01 66.181.184.70

алтай хотхоны зүүн талд 4 талаасаа орж ирдэг 4 урсгалтай замын уулзвар байдаг шүү дээ Байнгын битүүрэлтэй уулзвар л даа Орж байгаа урсгалыг нь 3 гарч байгаа урсгалыг нь 1 болгочихмоор санагддаг. Замын тэмдэглэгээг нь л өөрчичихвөл болмоор.

Avatar

зочин 2019-11-01 192.82.69.3

Эсрэгээрээ юм биш уу.Гарч байгааг нь олон болго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж