11 контейнер ашиглан мөрөөдлийн 235 метр квадрат байшингаа барьжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

11 контейнер ашиглан мөрөөдлийн 235 метр квадрат байшингаа барьжээ

Мөрөөдлийн байшингаа барих боломж гарч ирэхэд хүн бүр өөр өөр зүйл бодож байдаг. Зарим хүн тухтай жижигхэн байшин, зарим нь уужим цэлгэр харш гээд л. Харин дизайнер Вилл Брэүкс бусдаас өвөрмөцөөр сэтгэж, түүнийгээ ч биелүүлэн өөрийн мөрөөдлийн байшингаа босгожээ. Түүний шинэ байшин Хюүстон хотын МакГовен гудамжинд байдаг гэнэ.

Вилл 11 контейнерийг давхарлан дээврийн өрөөнөөс гадна гурван давхар байшин барьсан байна. Тэрбээр 2000 оноос эхлээд л өөрийнхөө мөрөөдлийн байшинг барихыг хүсэж, төлөвлөж байснаа ийнхүү хэрэгжүүлжээ. Гэвч түүнд яг өөрийнх нь мөрөөдлийг бүтээж өгч чадахаар дизайнер олдсонгүй. Эцэст нь Вилл өөрөө энэ бүхнийг хийхээр шийджээ.

"Би мөрөөдлийн байшингийн маань загварыг гаргаж өгөх чадварлаг дизайнер удаан хайлаа. Эцэст нь би энэ төрлөөр мэргэшсэн дизайнер гэр бүлийг хөлсөлж авсан юм. Харин хэдэн сарын турш тэдний ээлж дараалан гаргаж өгсөн загварууд надад огт таалагдаагүй. Ийнхүү 2011 оноос хойш энэ бүхнийг би өөрөө хийж эхэлсэн юм" хэмээн Вилл өөрийн блогтоо нийтэлжээ.

Тэр байшингаа контейнерээр барих санааг энэ төрлийн байшин баригдаагүй байхад олжээ. "Контейнер бол бат бөх, галын аюулгүй, урт настай, хар салхинд тэсвэртэй, энгийн бүтэцтэй" хэмээн Вилл энэ сонголтоо тайлбарлаж байна.

Тэрбээр мэргэжлийн хүн биш ч зорьсондоо хүрэхийн тулд гурван хэмжээст зураг төсөл гаргахаас эхлээд бүгдийг өөрөө хийж сурчээ. Өдгөө байшингаа тохижуулж бараг л дуусаад байгаа бөгөөд бүх зүйл үнэхээр түүний төсөөлсөн шиг байж чадаж байгаа гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: boredpanda.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж