Дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй О.Ариунзул өнгөрсөн сард амаржиж, хүүтэй болсон билээ.
Шинэхэн ээж болоод удаагүй байгаа мисс маань өөрийн хөл хүнд байх үеийн зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр "Бидний амьдралын хамгийн аз жаргалтай сайхан үе. Хүү минь төрөхөөс 14хон хоногийн өмнө. Энэ үед хажууд байгаа хань нөхрөөс л бүх зуйл шалтгаалдаг шүү .Эмзэг уяхан болсон үрээ тээж яваа эхнэртээ шөлийг нь хийж өгөөд хөлийг нь бариад өгчихдөг сэтгэлтэй байгаарай. Эх хүн гэдэг үнэхээр гайхалтай. Ачийг нь хэзээ ч хариулж чадахгүй юм байна гэж өөрийн эрхгүй бодогдсон. Ээжээ би таны ургэлжлэл...” хэмээжээ.
Т.АНУ