Ж.Батзандан яагаад дуугаа хураав

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан яагаад дуугаа хураав

Ж.Батзандан яагаад дуугаа хураав

Жуулчны болон бизнесийн визээр Монгол Улсад нэвтэрсэн 800 гаруй Хятад иргэн Улаанбаатар хотын дөрвөн нэр бүхий зочид буудалд хуваагдан 200-гаараа “үүрлэж”, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн атал төрийнхнөөс шударга ёс нэхэн  толгой хяргачих гээд байдаг УИХ-ын гишүүн Ж.Батзандан таг дуугүй суугаад олон хүн гайхаж байна.

“Манай эх оронч Ж.Батзандан энэ сэдэв дээр жинхэнэ танц эргэх ёстой атал яагаад чимээгүй сууна вэ” гэцгээн нийгмийн сүлжээгээр “өдөх” ч  өнөөг хүртэл чимээгүй сууна.

Сарын өмнө консул асан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуунтай холбоотой ноцтой зүйл ярьж байсан. Тодруулбал, Ж.Баатарчулуун Хөх хотын консулд ажилладаг. Виз наймаалцах сонирхолтой. “Чононд хонь хадгалуулсан юм шиг зүйл болж байгаа шүү” гэх утгатай зүйл ярьсан юм.

Тэгвэл Гадаадын иргэн харьяатын газрын мэдээгээр дээрх 800 Хятад иргэн нь ихэвчлэн Хөх хот дахь Монголын Консулын газраас виз авсан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданд “попрох” боломж олгосонгүй юу гэдэг таамаг дэвшүүлэхэд ч хүргээд байна.

Цагтаа Ж.Батзандан гишүүн ахыгаа татваргүйгээр компьютер оруулж ирсэн үндэслэлээр төрийн албанаас нь чөлөөлүүлсэн шийртэй түшээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж