Дасгал хийж байхдаа маш сайн унтаж амрах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

Соёл зөвлөж байна

Дасгал хийж байхдаа маш сайн унтаж амрах хэрэгтэй

Дасгал хийж байхдаа маш сайн унтаж амрах хэрэгтэй

Фитнессээр сонирхон хичээллэгч, өөрийн бие галбир эрүүл мэнддээ анхаардаг шинэ үеийн залуусынхаа мэдлэгт нь нэмэр болох үүднээс шинжлэх ухаан, онол нотолгоон дээр суурилсан зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

Дасгал хийж байх үед сайн унтаж амар гэж багш нар зөвлөдөг ч яагаад гэдгийг нь хэлээгүй юу? Тэгвэл эндээс уншаарай

  1. Булчин нөхөн сэргээх үйл явц нь биднийг унтаж байх үед илүүтэй явагдана. Хангалттай хэмжээнд унтаж амрахгүй бол та хангалттай хэмжээний уураг хэрэглээд ч, хэчнээн сайхан залуу нас байгаад ч нэмэргүй л болов уу. Мөн та хангалттай унтаж амрахгүй бол бие тань дасгалын үеэр илүү хурдан ядарч, шөнө хангалттай нөхөн сэргээлт хийж чадаагүйн улмаас өмнө өргөж байсан жингээ ч дийлэхгүйд хүрнэ. Яг энэ процессыг ойлгоогүйн улмаас олон залуус шантарч эхэлдэг. Уг нь их энгийн зүйл шүү дээ. Утас ширтэх цагаа багасгаад өдөрт 7-8 цагийн нойроо л авчих…
  1. Судалгаагаар сайн унтаж амарсан хүн дутуу нойртой хүнээс тархины үйл ажиллагаа илүү хурдан байдаг нь нотлогдсон. Тархины үйл ажиллагаа удаан байх нь дагаад биеийн хөдөлгөөн удаашрахын дээр анхаарал төвлөрөлт муудахад хүргэдэг. Ингэснээр хүн алдаа гаргах нь илүү нэмэгддэг бөгөөд дасгалын үеэр гэмтэж бэртэх, дасгалдаа орж, мэдэрч хийх чадвараа алдах, стресстэх нөхцөл бүрдэнэ. Гэмтэл авбал дахин дасгал хийх боломжгүй болно шүү дээ.
  2. Нойр дутуу байх нь таны өргөх жинд нөлөөлж чадахгүй ч хурдан ядрахад нөлөөлдөг. Мөн нойр дутуу байх нь глюкоз нийлэгжилтийг удаашруулна. Глюкоз нь тархины үйл ажиллагааг дэмжихийн дээр энерги боловсруулалтад оролцдог бөгөөд сайн унтаагүй үед хурдан ядардаг нь хангалттай глюкоз байхгүйгээс хангалттай энерги боловсруулж чадахгүй байгаатай холбоотой юм. Булчиндаа хангалттай ачаалал өгөхөөсөө өмнө та ядарна гэсэн үг.
  3. Унтаж байх үед дааврын тэнцвэрт байдал хангагдаж байдаг бөгөөд унтаж байх үед тестостерон болон IGF1 зэрэг дааврын ялгаралт эрчимждэг. Мөн унтаж байх үед стрессийн даавар болох кортизолын хэмжээ буурдаг бөгөөд кортизол нь булчинг нураадаг гэж хэлж болно. Гэхдээ өдрийн цагаар унтах нь кортизолын хэмжээнд нөлөөлдөггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
    Хүний биологийн цагаар бүх даавар болон бодисын солилцооны эрчим зохицуулагдаж байдаг. Тиймээс шөнө бага унтдаг, ээлжийн ажилтай хүмүүс булчингаа илүү хурдан алдах хандлагатай байдаг.
  4. Зөвхөн булчингаа хөгжүүлэх гэж буй хүмүүст ч биш жингээ хасч буй хүмүүсийн хувьд ч унтаж амрах нь маш чухал.
    Яг ижил хугацаанд ижил хэмжээнд турсан хүмүүс дээр хийгдсэн судалгаагаар 5 цаг унтсан хүнээс 8цаг унтсан хүн нь 55% өөх илүү шатааж биеийн булчингийн масс 60% илүү байсан дүн гарсан.
  5. Шөнө бага унтах нь мөн өлсөлтийн даавар болох грелиний ялгаралтыг дэмжин цадалтын даавар болох лептины ялгаралтыг багасгадаг. Тэгэхээр илүү их идэж тэр хэмжээгээр жин нэмэгдэх шалтгаан болдог гэсэн үг.
  6. Булчин томролтод нойртой холбоогүйгээр нэг мэдээлэл хүргэхэд нас болон хүйс мөн булчингийн томролтод чухал нөлөөтэй. Залуу эрэгтэйд тестостерон илүү их байдаг учраас илүү хурдан булчин томордог. Эмэгтэй хүнд өндгөвч болон бөөрний дээд булчирхайгаас тестостерон ялгардаг ч маш бага хэмжээтэй учраас булчингийн ургалт удаан байдаг. Тийм учраас гантел өргөөд л шууд булчинлаг болчихно гэсэн бодлоосоо салах хэрэгтэй. Айлгүй өргө, өөхөө шатаа.
  7. Генетикийн хүчин зүйлс нь мөн булчингийн ургалтад чухал нөлөөтэй. Зарим хүн дасгалын үеийн булчингийн гэмтлийг илүү мэдрэг хүлээж авдаг бөгөөд дархлааны урвал илүү хүчтэй явагддаг. Тийм учраас булчин илүү хурдан томорч нөхөн сэргээгдэнэ гэсэн үг.

Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж


Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/  эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/ болон өөрийн биеэр ирж нарийн зөвөлгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж