Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрснөөр амиа хорлолт буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрснөөр амиа хорлолт буурчээ

Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрснөөр амиа хорлолт буурчээ

АНУ-д ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг 2015 онд хүлээн зөвшөөрснөөс хойш өсвөр насныхны амиа хорлолт мэдэгдэхүйц буурч байна гэсэн судалгаа гарчээ.

АНУ-д ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн 35 мужийн 32-т асуулга явуулж үзэхэд 1999-2015 оны хооронд нийт 760’000 оюутан амиа хорлосон хэмээн бүртгэгджээ.

Судалгааг ахлан явуулсан Жүлиа Рэйфмэн "Судалгааг ахлах сургуулийн болон их сургуулийн оюутнуудын дунд явуулсан. Учир нь тэдний ихэнх нь тун удахгүй гэрлэх насанд хүрнэ. Ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хүлээн зөвшөөрснөөр залуусын амиа хорлолт мэдэгдэхүйц буурсан байна. Энэ бүхэн ижил хүйстэн гэдэгтээ гол нь биш. Тэд тэгш эрх бүхий нийгэмд гадуурхагдалгүй амьдрах боломжтой болж байгаа гэсэн мэдрэмж авч, ирээдүйгээ илүү өөдрөгөөр харж байгаа нь хамгийн чухал хүчин зүйл" хэмээн ярьжээ.

Амиа хорлолт нь өсвөр насныхны дунд өндөр, 10-24 насны иргэдийн үхлийн хоёрдугаар шалтгаан гэж тооцогддог. Амиа хорлолт гэдэг асуудал ялангуяа анги хүмүүсийн дунд илүү хурцадмал яригддаг. Тухайлбал,  өнгөрсөн жил амиа хорлохыг завдсан болон амиа хорлосон нийт иргэдийн 29 хувь нь анги хүмүүс байсан бол ердөө зургаан хувь нь эсрэг хүйстнээ сонирхогч байжээ. Мөн тэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд эсрэг хүйстнээ сонирхогчдоос илүү олон ордог гэсэн судалгаа ч бий.

Магадгүй энэ бүхний шалтгаан нь ЛБГТ хүмүүс рүү чиглэсэн нийтийн сөрөг хандлага байж болох талтай гэнэ. Мөн гэр бүл нь хүлээн зөвшөөрдөггүй анги хүүхдүүд гэр бүлдээ ойлгогддог хүүхдүүдээс амиа хорлох магадлал 8.4 дахин их байдаг гэнэ.

Жүлиа Рэйфмэн "Амиа хорлолт багасч байгаа нь сайн зүйл гэдэгтэй бид бүгд санал нийлнэ. Хуульчид өөрсдийнх нь баталсан хууль өсвөр насныхны амьдрал болон сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөх талаар бодож үзэж байх хэрэгтэй" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: iflscience.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж