Ногоон паспорт эзэмшигчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдлээ | News.MN

Ногоон паспорт эзэмшигчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдлээ

Ногоон паспорт эзэмшигчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдлээ

Ногоон паспорт эзэмшигчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучууд дуу хоолойгоо нэгтгэн өнөөдөр Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал хийж байна.

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн бүх бүс нутгуудад хамааралтай ба хамгийн эмзэглүүштэй  нь ирээдүй бидний хойч үе одоогоор өсвөр үеийнхэнд хамгийн хохиролтой байдлаар нөлөөлөх хандлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өнөөдрөөс тэмцэж эхлэх, үзэл бодлоо нэгтгэн иргэн бүр өөрийн өдөр тутмын дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй бөгөөд үүний тулд дэлхийн нийт ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулахад үр дүн гарах тооцоолол гарсан байдаг.

Дэлхийн улс орнуудын залуу үе өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг хүчээ нэгтгэн тайван жагсаал хийж байгаа билээ. Тус хөдөлгөөнд 7.6 сая хүн, 185 орон нэгдсэн ба Монгол улс нэгдэж, олон улсад байр сууриа илэрхийлэхийг зорьж байна.

Тус нэгдмэл санааны арга хэмжээнд Ногоон паспорт эзэмшигч сурагчид, Их, Дээд сургуулийн оюутнууд оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж