Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадам энэ жил 32 дахь жилдээ болох гэж байна. Уг наадмын загварын долоо хоног арваннэгдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд болно. Харин шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ энэ сарын 30-нд болох гэнэ.
Монголын дизайнериудын холбооноос 32 дахь жилдээ зохион байгуулж буй наадмаар Монголын он оны “Топ” модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин , шилдэг нүүр будагчдыг уламжлал болгон шалгаруулдаг билээ.
Сонирхуулахад “Гоёл-2016” наадмаар хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ модель тодроогүй ч уламжлалт ёсоор наадмын шилдэг загвар өмсөгчид болоод загвар зохион бүтээгчдийг шалгаруулсан юм. Харин "Гоёл 2019" наадмын Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч, шагналыг Топ модель Х.Бадамгэрэл гардуулж өгсөн билээ.
“Гоёл-2020” наадамд оролцох моделиудын анхан шатны шалгаруулалт энэ сарын 10-ны 15.00 цагт Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжгийн зааланд болох ажээ.
А.СҮРЭН
Zochin 2019-11-01 104.205.231.43
1000-nbayariin baga hatan todruulah naadam.
Зочин 2019-11-01 49.0.213.33
Манайхан бол загварыг нь үзэж ойлгохоосоо голдуу куняг нь харж гөлрөх гэж ирдэг юм
Зочин 2019-11-01 103.57.95.104
balai um yrih um.ene chin huvzas zagvarin naadam,zagvar zohion buteegchiin naadam bish umu