Исламын улс бүлэглэл: АНУ-аас өшөөгөө авна

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Исламын улс бүлэглэл: АНУ-аас өшөөгөө авна

Исламын улс бүлэглэл: АНУ-аас өшөөгөө авна

АНУ-ын тусгай хүчнийхэн ням гаригт /2019.10.27/ Сирийн баруун хойд нутагт гүйцэтгэх ажиллагаа явуулж Исламын Улс террорист байгууллагын тэргүүн Абу Бакр Аль Багдадиг устгаснаа зарласан юм.

Тэгвэл тус байгууллагаас өчигдөр /2019.10.31/ өөрийн удирдагч нь амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрөөд Абу Ибрахим Аль Хашими Аль Кураиши гэгчийн шинэ удирдагчаараа сонгож байгаагаа мэдэгджээ. Мөн тус мэдэгдэлд АНУ-аас өшөөгөө авна гээд удирдагчийнх нь үрлээр даажигнасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “галзуу хөгшин” хэмээн нэрлэсэн байна.

Гүйцэтгэх ажиллагаа амжилттай өндөрлөсний дараа дэлхийн хамгийн террорист байгууллагын тэргүүнийг устгаснаа зарлахдаа Дональд Трамп Исламын улс бүлэглэлийн тэргүүнийг “нохойн үхлээр үхсэн” хэмээн хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж