Кенийн цагдаа нар Найроби хотын хөл хөдөлгөөн ихтэй их дэлгүүрт тэсрэх бөмбөг дэлбэлж, халдлага үйлдэхээр зэхэж байсан гурван террористыг баривчилжээ. Сэжигтнүүд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг биедээ авч явсныг цагдаа нар хураан аюулгүй болгожээ. Тэд Найробид энэ жил шинээр нээгдсэн “Garden City Mall” их дэлгүүрт дэлбэлэхээр төлөвлөж байсан гэнэ.
Үүнээс хоёр жилийн өмнө Сомалийн аль-Шабааб бүлэглэлийн дайчид Найробийн “Westgate” их дэлгүүрт халдлага үйлдэж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард аль-Шабаабын дайчид Кенийн зүүн хойд хэсэгт орших Гарисса их сургуульд дөрвөн амиа золиослогч халдлага үйлдэж, 148 хүний амийг хөнөөсөн аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse