Энэ сарын 1-нээс эхлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг мөрдөж эхэлсэн. Гэвч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Төрийн ордны зүүн талаар зам хөндлөх гарахдаа гарцгүй газраар гарч буй дүр зургийг гэрэл зурагчин Ц.Баярбаатар хальснаа буулгасан нь өчигдөр цахим ертөнцөөр цацагдав. Уг заалтыг зөрчвөл 19.200 төгрөгөөр торгоно гэж заасан. Тэгвэл гишүүд өнөөдөр өөрсдийн биеэр очиж торгуулиа төлжээ. Энэ тухайгаа Л.Энх-Амгалан гишүүн цахим хуудсандаа “Өчигдөр бидний гишүүд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцгүй газраар зам гарсныг нэгэн зурагчин нийтэлсэн байна лээ. Бид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүй учраас торгуулиа өөрсдөө очиж төллөө. Дахиж гарцгүй газраар яасан ч зам гарахгүй, бас хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй шүү гэдгийг хэлмээр байна” хэмээжээ.
Т.АНУ
Холбоотой мэдээ