НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооноос ээлжит тайлангаа гаргажээ. Уг тайланд Ойрхи Дорнодоос Европ руу дүрвэгчдийн тоо ойрын хоёр жилд хамгийн багадаа 850 мянгад хүрнэ хэмээн бичсэн байна.
“НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хороо зөвхөн энэ жил гэхэд газар дундын тэнгисээр дамжин 400 мянган дүрвэгч Европт хөл тавина гэж тооцоолж байна.
Харин 2016 онд хамгийн багадаа 450 мянгад хүрнэ. Ингэснээр нийт дүрвэгчдийн тоо 850 мянгад ихүрнэ гэсэн таамаглалыг гаргаж байна” хэмээн уг баримт бичигт дурьдсан байна.
Одоо яригдаад байгаа тоонууд бодит байдлаас хамаагүй бага байж болохыг комисс хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, Олон улсын цагаачлалын байгууллагаас гаргасан 378 мянга гэдэг бодоит байдлаас хамаагүй бага байж ч болох юм гэсэн байна.
Т.АНУ