"Терминаторын дүр Калифорнийн захирагчийн сонгуульд ялахад тус болсон" | News.MN

"Терминаторын дүр Калифорнийн захирагчийн сонгуульд ялахад тус болсон"

"Терминаторын дүр Калифорнийн захирагчийн сонгуульд ялахад тус болсон"

"Терминаторын дүр Калифорнийн захирагчийн сонгуульд ялахад тус болсон"

Канадын алдарт найруулагч Жеймс Кэмероны ээлжит бүтээл Terminator: Dark fate өчигдөр /2019.11.01/ дэлхий нийтийн хүртээл болж байна. Киноны гол дүр болсон Арнольд Шварценеггер Forbes сэтгүүлийн Life буланд ярилцлага өгчээ. Тэрбээр 72 насандаа кинонд дахин тоглох болсон тухай, яагаад Трамп тэнэг зүйл үргэлж ярьдаг, Калифорнийн оршин суугчид мужийн Захирагчийн төлөө бус Терминаторын төлөө саналаа өгсөн зэрэг олон сонирхолтой асуултад хариулт өгсөн байна. Арнольд Шварценеггерийн амьдрал бол америк мөрөөдлийн нэг жишээ гэж хэлж болно. Тэрбээр Австрийн жижигхэн тосгонд төрсөн бөгөөд 21 насандаа огт англи хэл мэдэхгүй хэр нь АНУ руу цагаачилсан түүхтэй. Тэрбээр бодибилдингийн тэмцээнд долоо удаа түрүүлснээрээ богинохон хугацаанд амжилт олж, алдартай болжээ. Булчинлаг биетэй, дуудахад бэрх овогтой, герман аялга нь түүний хувьд холливудын шоу бизнесийн ертөнцөд од болон гялалзахад нь огтхон ч саад болоогүй бөгөөд тэрбээр дэлхийн хамгийн үнэтэй жүжигчнээр тодорч байсан билээ.

Бүгд найрамдах намын гишүүн болсон тэрбээр хоёр ч удаа Калифорни мужийн Захирагчаар сонгогдож, ижил хүйстний гэрлэлтийг хориглох санал гаргаж байв. Өнөөдөр Арни 72 настай бөгөөд тэрбээр улс төрд дахин орох тухай бодож байгаа бөгөөд олон нийтийн өмнө Терминатор дүрээрээр дахин гарч ирж байна.


-Терминатор киног анх 1980-аад онд дэлхий нийт анх үзэж байсан. Энэ хугацаанд дэлхий ертөнц хэр өөрчлөгдсөн байна вэ?

-Тийм ээ. Маш олон зүйлийг бид шинжлэх ухааны фантастик хэмээн үзэж байсан бол өнөөдөр энэ бүхэн бодит зүйл болчихлоо. Энд найруулагч Кэмероны онцлог байна. Тэрбээр 1980-аад оны үед дэлхий ертөнц хаашаа явж байна вэ, техник технологи хэрхэн дэлхийн ертөнцийг өөрчлөх, шинжлэх ухааны фантастик бол бодит зүйл болно гэдгийг харж чаддаг. Өнөөдөр нэг л зүйл дутагдаж байна. Энэ бол компьютерууд бие даагаагүй байна. Бие биетэйгээ харилцахгүй байна. Тэд хүн төрөлхтөнийг арай л гүйцээгүй байна. Гэхдээ энэ бүх зүйл биелэх боломжтой.

-Терминатор киногоор Кэмерон хэдэн арван жил үзэгчдийг анхаарлыг өөр дээрээ татаж байна вэ? Ингэж асуух болсон нь шинжлэх ухааны фантастик болон экшен төрлийн маш олон кино гарч байгаа ч тэд Терминаторын амжилтыг эвдэж чадахгүй байна шүү дээ?

-Бүх зүйл цаг хугацаагаар аялах сонирхолтой концепцид байдаг байх гэж бодож байна. Би эсрэг дүрд тоглосон, гэхдээ тэр эсрэг дүр хожим нь баатар болдог. Энэ кино бол маш гайхалтай түүх. Мэдээж, тусгай эффектүүд энэ киног шидтэй мэт болгосон. Найруулагч Жеймс өөрөө тэр эффектүүд дээр ажилласан бөгөөд киноны санаа, зохиол гэх мэт бүхий л үе шатанд гар бие оролцсон. Жеймсийн нэг онцлог нь бол киноны дүрүүдээ маш сайн олдог мөн түүнийгээ бүтээж чаддаг.

-Терминатор өнгөрсөн цаг хугацаа руу очдог. Энэ санаа хүмүүст маш сайн хүрч байна?

-Кинонд маш олон үйл явдал гарна. Би өдөр бүр Gold Gym-д дасгал сургуулилт хийдэг. Тэр үед хүмүүс киноны цаг хугацааны талаар маш их асуудаг. Гэхдээ тэд юу ч мэдэхгүй. Миний хувьд ч үүнийг ойлгоход маш их цаг хугацаа зарцуулсан. Киноныхоо зохиолыг уншсаны дараа л ойлгосон. Кино маш олон сюрпризтэй. Найруулагч Жеймс Терминатор юу хийж чадах, юуг чадахгүй гэдгийг маш сайн мэднэ. Энэ кино бол цаг  хугацааны аялал, тиймээс өнгөрсөнд очиход баатарыг юу хүлээж буйг маш сайн мэднэ. Магадгүй ирээдүй гэж байхгүй ч юм билүү эсвэл шинэ ирээдүй бий болохыг үгүйсгэхгүй энэ мэтчилэн маш сонирхолтой олон үйл явдал өрнөнө. Надад зааварчилгаа бий гэж хэлэх амархан. Анхны болон хоёр дахь Терминаторын зураг авалтыг авч байхад би хэвлэлд юу ч ярьсан болдог байсан. Харин одоо бол үзэгчид киноны бүхий л үйл явдлыг тааварлах боломжтой болж, гэхдээ тэд үнэндээ юу болохыг мэдэхийг хүсдэггүй. Жон Коннор муу залуу болно гэж мэдээллэсэн нь маш том алдаа болсон. Шүтэн бишрэгчдийн ихэнх нь буюу 80 хувь нь ийм зүйл хүсээүй. Иймээс бид киноны үйл явдлыг ярихаас зайлсхийсэн. Мөн бид сошиалаар явах спойлерт маш болгоомжтой хандаж байгаа.

-Линда Хэмилтонтой дахин нэгдэх ямар байна даа?

-Гайхалтай! Энэ удаагийн кинонд хуучны бүх жүжигчид эргэн нэгдсэн нь надад таалагдаж байна. Кэмерон хэлэхдээ бид энэ франшизийг хамгаалахын тулд бүхий л боломжтой зүйлийг хийх хэрэгтэй. Иймээс бид Линдаг эргүүлж авчрах хэрэгтэй гэсэн. Би тэдэнтэй санал нэгдсэн. Гэхдээ Линда маш хурдан зөвшөөрсөн гэж бодож байна. Гол нь Жеймс түүнийг кинонд нэгдэх хэрэгтэй, тэр энэ киноны түүхэнд ямар үнэтэй байр суурийг эзэлж буйг ойлгуулсан гэж бодож байна. Хуучин цаг сайхан шүү дээ. Жеймс бидэнд бүгдийг төгс, 100 хувь хийх хэрэгтэй гэж хэлсэн. Харин бүгдийг төгс хийхэд бидэнд хангалттай санхүүжилт байсан нь сайн хэрэг шүү.

-30 жил өнгөрчээ. Кино урлагийн салбарт таны харах өнцөг энэ хугацаанд өөрчлөгдсөн үү? Мөн Калифорнийн Захирагчаар ажиллаад ажлын туршлага нэлээн суусан байх? Киноны санхүүжилтийн хувьд юу хэлэх вэ?

Бидний киноны төслийг дэлхийн өнцөг булан бүрээс дэмжиж буйд маш их баяртай байгаа. АНУ олон жил киноныхоо санхүүжилтийг олон улсаас босгож ирсэн. Гэхдээ энэ төрлийн кино дээрх улсуудын маркетингийн төлөвлөгөөнд орж байгаагүй. Өөрөөр хэлбэл, тэд үйлдвэрлэлд оролцоогүй. Олон улсын түвшинд хамтын хүчээр маш олон кино хийхсэн гэж хүсдэг. Жишээлбэл, Терминаторын зургаадугаар ангид санхүүжилт олгосон маш олон улс байсан. Үүний нэг нь БНХАУ. Үүний ачаар кино бүтээгчид болон продюсерууд хүчтэй, сонирхолтой эффекттэй зураг авах боломж гарч ирж байна. Үүний зэрэгцээ тэдэнд түнш бий болж байна. Тэд Ази тивд хэрхэн киногоо сурталчлах, түгээх түнштэй болж байна гэсэн үг.

Тун удахгүй Франц, Хятад, Япон, Герман эсвэл ОХУ зэрэг хамтын бүтээл гарна гэж бодож байна. Хэрвээ бид хүчээ нэгтгэх юм бол кино урлагийн салбар өргөжиж, дэлхийн зах зээлд киногоо амжилттай борлуулна шүү дээ. Хамгийн гол нь, мөнгө олохын тулд эдгээр улсыг ашиглаж болохгүй, гол нь кино урлагийн салбарын нэг хэсэг нь болоход туслах хэрэгтэй.

 

-Terminator: Dark fate –ийн зураг авалт хэцүү байв уу?

-Энэ асуултыг Кэмерон эвсэл Тима Миллерээс асуусан зөв болов уу. Зураг авалт хэр хэцүү байсныг Тим л сайн мэднэ. Миний хувьд уламжлалаа дагасан. Зохиолын текстээ цээжилнэ, дүрдээ орно, бэлтгэл хийнэ гэх мэт. Өөрөөр хэлбэл, би жүжигчин хүн өдөр бүр л энэ дасгалыг байнга хийдэг. Ажлын маань нэг хэсэг болсон.

-Зураг авалт эхлэхээс гурван сарын өмнө та хүнд хагалгаанд орсон гэсэн үнэн үү? Энэ нь зураг авалтад нөлөөлсөн үү?

-Үгүй ээ. Формдоо орох хэрэгтэй л болсон. Зорилготой байна гэдэг бол сайхан шүү дээ. Би энэ кинонд тоглох ёстой гэсэн зорилготой байсан. Харин хагалгааны дараа киноны зураг авалтдаа орох үе бол хүн бүхэнд сюрприз байсан. Хагалгааны орон дээр хэвтээд жижигхэн л өргөс авахуулна гээд л бодсон гэтэл 18 цагийн дараа сэрэхэд, тэд миний цээжийг нээчихсэн юм шиг л мэдрэмж төрсөн.

-Үнэн юм уу?

Энэ бүхэнд зураг авалтын яг өмнөх өдөр болсон.  За яахав гээд л би эхний өдрийн зураг авалтдаа бэлдэхийн тул өөрийгөө формдоо оруулахыг хичээсэн. Эхний алхам бол эмнэлэгээс гарах байлаа. Маш хурдан гарч, хөл дээрээ явах байв. Дараа нь нөхөн сэргээх эмчилгээнд орж, алхалтаар хичээллэсэн. Бие маань аажим аажмаар сэргэж эхэлсэн. Хэрвээ танд эрч хүч, зорилго, тэмүүлэл, шийдэмгий зан байвал бүхий л асуудал шийдэгдэнэ шүү дээ. 72 настай байсан ч гэсэн.

-Үүний дараа  өөрийгөө үхэгсдийн нэг гэж мэдрээгүй гэж үү?

-Үгүй. Би зүрхний хагалгаанд 22 жилийн өмнө орсон. Иймээс үхэх мэдрэмжийг аль этр авчихсан гэсэн үг.

– Twitter-т цагаачлалын талаарх бичсэн Ерөнхийлөгчийн жиргээнд та хариу өгсөн байсан. Трамп ийм зүйл ярьсан нь таныг эмзэглүүлсэн үү?

-Үгүй ээ. Би үүнийг эерэгээр хүлээн авсан. Трамп тэнэг зүйл ярьсан учир л би хариу өгсөн. Би байгаа шүү гэдгээ л сануулсан төдийгүй татварын декларации харьцуулж үзэхийг санал болгосон. Энэ түүнийг ичгэвэртэй байдалд оруулсан байх. Энэ дэлхийд хүмүүс бие биеэ байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй. Трамп бол Трамп. Заримдаа тэр юу ярьж байгаагаа боддоггүй. Үүнд л асуудал байна. Тэр ерөнхийлөгч гэдгээ мартчихдаг. Өөрийгөө өнөөх л нэг Дональд Трамп гээд бодчихдог. Энэ бол бас нэг асуудал. Иймээс л би хуучны Трампыг "түрхэн зуур арчиж", Ерөнхийлөгч Трампыг авчрах хэрэгтэй байна. Тэгсэн цагт бүх зүйл хэвэндээ орно гэсэн л зүйл бичсэн.

-Терминаторын шинэ ангид АНУ-ын орчин үеийн улс төрийн асуудлыг хөндсөн гэх? Тухайбал Мексик гэх мэт?

Кинонд ямар нэг хэмжээгээр улс төрийн далд мэдэгдэл байхгүй гэж бодож байна. Аль болох улс төрөөс зайлхийхийг оролцдсон. Барууны эсвэл зүүний үзэл сурталыг агуулсан кинонд тоглохыг хүсдэггүй. Учир нь киног улс төрийн дуулианаас үзэгчдийг түр зуур амраахь баясгах гэж л бүтээдэг. Гэхдээ бидний кинонд бодит үйл явдлаас сэдэвлэсэн зураг бий. Тухайлбал, Мексик болон америк тивийн бусад орон гэх мэт. Гэхдээ бидний бүтээсэн кинонд улс төрийн далд мэдэгдэл байхгүй.

-Терминаторийн дүрээр эргэн ирэх ямар байна. Та энэ дүрд 10 жилийн давтамжтай үзэгчдийн өмнө гарч ирж байна шүү дээ?

-Хэрвээ та бүхэн мартаагүй байгаа бол энэ кино бол нүүр будалт эсвэл баггүйгээр тоглосон миний анхны кино. Терминаторын дүрийг бүтээхэд миний бие маш том нэмэх оноо болсон. Мөн Жеймс Арнольд яг машин шиг ярьдаг гэж хэлсэн байсан шүү дээ. Энэ кино бол миний  хамгийн том амжилт байсан. Терминаторын дараа экшен киноны бүхий л найруулагчид надад санал тавьсан. Ихэвчлэн эсрэг дүр байсан. Улмаар би 1980-аад оны соёлын нэг хэсэг болчихсон.

Жеймс киног хамгийн аймгийн кино болно, бүгд л айна гэж байсан боловч үзэгчид Терминатор киног тулаант, адал явдалт кино шиг хүлээн авсан. Гэхдээ түүний зөв байсан. Учир нь Терминатор эсрэг болон эерэгийн дүрийн эхний аравт зэрэг багтаж чадсан. Энэ бол маш гайхалтай. Энэ үед би I’ll be back буюу би эргэн ирнэ гэдгийг хэлэх дуртай болчихсон байв.

-Энэ нь таны улс төрийн карьерт хэрхэн нөлөөлсөн вэ?

-. Хүмүүс Терминаторын төлөө саналаа өгсөн. Калифорнийн захирагч байхдаа би ямар нэгэн асуудал шийдэж чадаагүй. Хүн болгон л би Терминаторын төлөө санал өгсөн, харин одоо тэр энэ асуудлыг шийдэж чадахгүй гэж та хэлж байна уу гэх мэт гомдлыг байнга сонсдог байлаа.

Тухайн үед би “Үгүй ээ, холбооны шүүх фермийн усалгаанд усыг хэрэглэж болохгүй гэж шийдсэн байна гэхэд тэд над руу муухай харж, би цоожыг эвдэж, кран онгойлгож, ус гойжуулаасай гэж хүсдэг байсан. Гэхдээ би тэдэн энэ бол амьдрал кино биш гэдгийг үргэлж сануулдаг байсан. Харин хариуд нь тэд “Гэхдээ би үүний төлөө саналаа өгсөн. Бид Терминаторыг хүссэн. Гэтэл чи бидэнд холбооны шүүхийн шийдвэрийг сонсох ёстой гээд хэлж байдаг гээд л явж өгнө шүү дээ. Ерөнхийдөө иймэрхүү байдалтай л өнгөрсөн.

Таныг жүжигчин гэдгээр нь хэн ч ойлгохыг хүсдэггүй байсан гэдэг, Жеймс Кэмерон ч гэсэн. Термнинаторын эхний анги гарсан дараа нь хоёр дахь нь гарахад та баатар болсон. Та хоёрын харилцаа ямар байдаг  вэ?

-Тэр бусдаас илүү намайг сайн мэднэ. Учир нь бид маш олон цагийг хамт өнгөрүүлдэг. Ням гариг бүр бид хамтдаа мотоциклоор уралдана. Хамтдаа кино үзэж, түүнийхээ тухай ярилцана. Түүнийг Аватар болон Титаник киноны зургийг авч байхад би зураг авалтын талбай дээр нь очиж, үргэлж хамтдаа байдаг байсан. Бид бие биеэ маш сайн мэднэ.

-Өнөөдөр та өөрийнхөө амьдрал руу эргэн харахад, аль туршлага нь хамгийн чухал гэж боддог вэ?

-Би энд суугаад ямар амьдарлыг туулж ирсэн, юунд би суралцсан гээд ярихад маш олон цаг болно.  Хамгийн анх АНУ-ыг зориход надад маш завшаантай зүйл тохиосон гэж бодож байна. Би дахин төрсөн мэт санагдсан. Спортоор хичээллэсэн нь надад маш эерэгээр нөлөөлсөн. Энэ бүхэн миний амьдралын бүхий л үе шатад асуудлыг даван туулахад тусалсан. Та ямар нэг зүйлд суралцахад тэр нь эргээд таны амьдарлын нэг хэсэг болж, асуудлыг даван туулахад тань тусална. Урлагийн салбарт ороход чи ярьж сурна. Ярьж сурах нь кинонд тоглоход их тустай төдийгүй улс төрд ч их хэрэгтэй. Жишээлбэл, бохирдлыг авч үзье. Бид энэ дэлхийг бохирдуулж байна гээд яагаад ингээд хэлчихэж болдоггүй юм вэ. Хүмүүс ойлгоно шүү дээ. Бохирдлоос болж, олон сая хүн өөд болж байна гэж хэлж болно. Гэхдээ та уур амьсгалын өөрчлөлт гээд ярих юм бол хэн ч ойлгохгүй. Хүмүүст маш тодорхой ойлголт өгөх хэрэгтэй.

-Хэрвээ та өнгөрсөндөө буцаж очвол 1984 оны Арнольдод юу хэлэх байсан вэ?

Миний амьдарлын яг аль хэсгийг ярих нь чхуал биш. Би үргэлж аз жаргалтай байсан. Миний хүүхэд нас хэцүү байсан ч миний эцэг эх надад хатуу хандаж ирсэнд баярладаг. Үгүй байсан бол өнөөдрийн би байхгүй байх байсан болов уу. Өнөөдөр би 72 настай байна. Энэ насан дээрээ хүн бүхэн тэтгэвэрт гардаг. Харин би маш гайхалтай амьдарч байна. Кинонд тоглож байна. Надад Шварценеггерийн институт байна. Энэ институтээр дамжуулан зуу, зуун хүүхдүүдэд сургуулийн болон сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Би хүрээлэн буй орны цэвэр цэмцгэр байдлын төлөө тэмцэж байна. Эрүүл амьдарлын хэв маягийг уриалсан Arnold Sports and Fitness Festival хэмээх хөтөлбөр хэрэгжиж байна.

Хүн бүхэнд л энэ боломж бий. Энэ бүхэнд заримдаа би өөрөө ч итгэдэггүй. Миний амьдрал шилдэг нь байхын төлөө тэмүүлж байна гэж надад бодогддог.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-02 103.57.94.167

ямар новшийн орчуулга вэ.

Avatar

Зочин 2019-11-02 66.181.189.94

Nuuj baigaad alsart

Avatar

орчуулга нь: хав хар 2019-11-02 49.0.212.88

Schwarzenegger. Schwarz гэдэг нь германаар хар, негро нь бас хар гэсэн үг. ирээдүйн тухай лүндэнд хар ерөнхийлөгч ялна ч билүү "үхнэ" ч гэлүү. Ерөнхийлөгчийн сонгуульд орбол ялж магадгүй. Terminate дуусгагч төгсгөгч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж