ЦЕГ: Сэтгүүлчдийг тагнаж, чагнаагүй | News.MN

ЦЕГ: Сэтгүүлчдийг тагнаж, чагнаагүй

ЦЕГ: Сэтгүүлчдийг тагнаж, чагнаагүй

ЦЕГ: Сэтгүүлчдийг тагнаж, чагнаагүй
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Сэтгүүл зүйн ёс зүйн Форум”-ын үеэр маш ноцтой нэгэн мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан байна" хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.11.01/ Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-аас сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ.

 ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан сэтгүүлчдийг тагнаж, чагнасан ямар ч асуудал байхгүй. Энэ үйл ажиллагаа тийм амархан явагддаг зүйл биш. Прокурорын газраас зөвшөөрөл авах гэх мэт олон шат дамжлагатай. Хоёр жилийн өмнө буюу 2018 онд ЦЕГ-ын нэр бүхий хоёр албан тушаалтныг ийм хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гарсны дагуу Нийслэлийн прокурорын байгууллагаас шалгаж, улмаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Хэрэв хэн нэгэн сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан тагнаж, чагнасан тохиолдол байгаа бол ЦЕГ-т гомдол гаргах эрхтэй” гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-01 122.201.28.10

Нямбаатар гэж хүний мөсгүй шаарыг шалгаачээ. Хулгайч царайлсан хог ийм юм сонгод байхдаа яадаг байна . Сонгогчид маань жаахан хүн танимаар байна даа

Avatar

зочин 2019-11-01 202.131.225.150

ер нь бол хар нямдорж хуулийн сайд байхад сэтгүүлчийг байтугай өрсөлдөгчөө, өөр намынхныг тэгээд бараг эхнэрээ ч чагнаж байж магадгүй. наад хүн чинь бол ямарч хар юм хийх, орноо ч худалдах чадвартай хүн. зүгээр түүний үгэнд орж хар үйл ажиллагааг нь гүйцэлдүүлэх албан тушаал, мөнгөнд толгойгоо мэдүүлсэн хүн цөөхөн байгаасай л гэж найдахаас. монгол хүн ядарч байвал, монгол улс сүйрч л байвал сайхан байдаг нямдорж, хүрэлбаатар мэтийн улайн цайм худлаа ярьдаг хэцүү хүмүүс шүү дээ

Avatar

иргэн 2019-11-01 202.179.26.180

тэгэхээр одоо Төрийн өндөр Албан тушаалтан УИХ-ын Эрхэм Гишүүн гуай УИХ дээр Ярих юм нь олдохгүй Худлаа ярьсан болж таарч байна уу, эсвэл Цагдаа Хуулийнхан Гүрийж булцаж байна уу Хэнд нь тэгээд Итгэх вээ, ҮХЦ-ын Дарга нь хүртэл б**с бөөрний Асуудалд орж Дэлхийн Шившиг болоод ер нь юу ч болоод байгаа юм Мэдэх юм алгаа

Avatar

Үнэн 2019-11-01 66.181.190.106

Нямбаатарыг хорьж шалга. Худлаа яриад явдаг УИХ – ын гишүүн байж болдог юм уу? Нохой ч худлаа хуцдаггүй шүү

Avatar

иргэн 2019-11-01 192.82.66.152

Нямбаатарт хариуцлага тооц.Яахаараа ингэж төрийг түмэнтэй нь хагардуулж яс хаядаг байна.Энэ Нямбаатар Оюунэрдэнэ Аюурсайхан Болд Батзандан нарын мэдээлэл хирээс хэтэрлээ.Яасанч хариуцлага тооцуулдаггүй хүмүүс бэ.Сандуйд сонссоны төлөөө ял өгч байна.Төрийн мэдээлэлийг эд нар ингэж чалчилж байх эрх хэн өгсөн юм.Эд нар ярьж болдог энгийн хүмүүс ярихаар хэрэгтэн болдог чинь шударга зүйл мөнүү.Үүнийг хуулийнхан шалгаж тогтоогч шударга шүүдээ.Маш олон удаа ноцтой мэдээлэл хийж байгаа 5 нөхөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж