Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна "Шүүхийг шударга байх"-ыг хүссэн 40 гаруй иргэн жагсч эсэргүүцлээ илэрхийллээ. Жагсагчид "Үндсэн хуулиа дээдэл, хэлмэгдүүлэлтээ зогсоо, Л.Гансүх улс төрийн золиос, шүүх хурлыг хэвлэл мэдээллээр шууд дамжуул, шүүх ардчилсан төрийн үед хэвлэлээс айх хэрэггүй" зэрэг утга бүхий лоозонг барьсан байлаа.
Мөн маргааш/IX.10/-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид болох Л.Гансүх нарын хэргийг иргэдэд нээлттэй байлгах үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм.
Д.ЖАРГАЛ