Нүүрс тээвэрлэгч компаниуд төрөөс бодлого хүсч байна

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэгч компаниуд төрөөс бодлого хүсч байна

Нүүрс тээвэрлэгч компаниуд төрөөс бодлого хүсч байна

Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн холбооноос өнөөдөр /2019.11.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тээвэрчид Уул уурхайн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд болон Эрдэнэс Тавантолгойн уурхайд шаардлага хүргүүлж байна.

Уг шаардлагын талаар тус холбооныхон “Эрдэнэс Тавантолгой уурхайгаас Цагаан хад чиглэлд одоогийн байдлаар бүртгэлтэй 174 аж ахуй нэгжийн 13 мянга орчим тээвэрлэгчид байдаг. Үүний 20 хувь буюу 2600 гаруй нь дотоодын хөрөнгө оруулалттай буюу Монголын компани, бусад нь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд нүүрс тээвэрлэлтэд оролцдог. Дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд зөвхөн тээврээр ажил амьдралаа залгуулж явдаг. Эрдэнэс-Таван толгой Цагаан хад чиглэлд уртын богино хоёр тээвэр байдаг” гэлээ.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Буман-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой уурхайгаас Цагаан хад, Ганц модны чиглэлд урт, богино гэсэн хоёр төрлийн замаар тээвэр гүйцэтгэж байна. Эхнийх нь урт буюу Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны буулгах талбай хүртэл явж байгаа. Энэ хэсэгт үндэсний тээвэрлэгчид ажилладаг. Богино тээвэрлэлт буюу Цагаан хаднаас Ганц модны боомт хүрэх нь хоёр талдаа 50 км, урт тээвэр нэг талдаа 221 км, хоёр талдаа 442 км байдаг.

Уртад явж буй тээвэрлэлт богиноос ес дахин урт зам, мөн адил зардлаар тээвэрлэлт гүйцэтгээд явахад нийт ашгийн 420 мянган төгрөгөөр тээвэрлэлт гүйцэтгэдэг. Одоогийн ханшаар 420 км тээвэрлэлт гүйцэтгэхэд 75 юань байдаг бол 50 км богино тээвэрлэлтэд 90 юаниар гүйцэтгэж байна. Хятадын хил дээр квот  байдаг. Үүнд бидэнд квот олдохгүй, богино тээвэрт явах боломж олддоггүй.

Зам тээврийн сайдын 2013 оны тушаал байна. Үүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулж буй тээвэрт жишиг тариф тогтоох ерөнхий журмыг баталсан. Энэ журам манайд мөрдөгдөхгүй байна. Хэрвээ энэ журам мөрдөгдөх юм бол бид 125 юаниар уртын тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Бидний гол хэлж буй зүйл бол төрөөс ямар нэгэн байдлаар зохицуулалтыг авч нүүрс тээвэрт үүсээд буй давуу эрх, хятадуудын худалдан авагч нар нь өөрсдөө тээвэрт оролцсон учраас 20 хувь дээр байгаа үндэсний гэх тодотголтой компаниудаа ажлаар хангах, дээрээс нь тарифын асуудлыг мөрдүүлэхгүй бол жолооч нар дампуурч байна гэдэг асуудлыг бид тавьж байгаа юм. Нөгөөтэйгүүр, нүүрс тээврийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр байдаггүй" гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж