АМНАТ-ийг буцаан сэргээхээр хуулийн төсөл санаачлан хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

АМНАТ-ийг буцаан сэргээхээр хуулийн төсөл санаачлан хүргүүлжээ

АМНАТ-ийг буцаан сэргээхээр хуулийн төсөл санаачлан хүргүүлжээ

Үндсэн хуулийн цэц/ҮХЦ/-ээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргасантай холбогдуулан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан сэргээх хуулийн төслийг санаачлан, санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэхүү хүсэлтдээ “Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай байна” гэдгээ ч мөн онцолсон байна.

ҮХЦ өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Их суудлын хуралдаанаа хийж, АМНАТ-тэй холбоотой заалтыг түдгэлзүүлсэн юм. Эл шийдвэрээс болж, АМНАТ төлөх этгээдийг зохицуулах эрх зүйн орчин тодорхойгүй болсноор 2020 оны төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасрах нөхцөл байдал үүсэж байна гэж Сангийн сайд мэдэгдээд буй. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар сэтгүүлчдэд байр суурь илэрхийлэх үеэрээ “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар худлаа мэдээлэл өгч байна” гэж няцаасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж