Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Мобиком Корпораци ХХК нь мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг чандлан мөрдөн ажилладаг болно.

Тодруулбал, Монгол Улсын Харилцаа Холбооны тухай хуулийн 6 дугаар бүлгийн “Үйлчлэгчийн эрх, үүрэг”-ийн 25.2.11-т “Хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх” хэмээн заасан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны журамд бүх дугаарыг бүрэн бүртгэлжүүлэх тухай заасан байдаг.

Мобиком Корпораци ХХК нь уг үүргийнхээ дагуу хэрэглэгчийн бүртгэлийг бүрэн хангасны үндсэн дээр дугаар олгодог болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаа, хууль, хүчний байгууллагаас хүсэлт ирвэл Мобиком Корпораци ХХК-иас нээлттэй хамтран ажиллах болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж