Хятад компани ослын туршилтад гахай ашиглажээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Хятад компани ослын туршилтад гахай ашиглажээ

Хятад компани ослын туршилтад гахай ашиглажээ

Хятад компани 15 гахайн хоол, усыг сойж, машины суудалд хүлэн ослын туршилт хийхэд долоон гахай газар дээрээ үхсэн байна.

Дээрх туршилтад орсон 15 гахайг өөр өөр төрлийн суудлын бүс зүүлгэж, 50 км/ц хурдтайгаар хана мөргүүлсэн гэнэ.

Гахайнууд бүгд цус алдаж, арьс зулгарч, яс хугарч, дотор эрхтнүүд няцрах зэргээр хүнд бэртэж, долоо нь газар дээрээ үхжээ.

Туршилт болохоос 24 цагийн өмнө гахайн хоолыг, 6 цагийн өмнө усыг нь хорьсон аж. Тэд АНУ-ын лабораторид амьтан ашиглах журмыг мөрдсөн хэмээн мэдүүлж байгаа ч АНУ 1990-ээд оноос хойш лабораторид гахай ашиглахаа болиод байсан юм.

Тус компани гахайны оронд зориулалтын туршилтын манекан ашиглаж болох байсан бөгөөд манекан бол хаана ямар хэмжээний даралт учирч байгаа зэргийг гахайнаас илүү нарийн тодорхойлох боломжтой хэрэгсэл хэмээн Германы ногоон намын төлөөлөгч энэ хэргийн эздийг буруушааж байна.

Мөн тус компани сүүлийн 10 жилд гахай, нохой, туулай, зурам, харх, хулгана зэрэг мянга мянган амьтныг туршилтад оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж