З.Энхболд: АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөг ордоггүй | News.MN

З.Энхболд: АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөг ордоггүй

З.Энхболд: АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөг ордоггүй

З.Энхболд: АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөг ордоггүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.11.01/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултдад  хариулт өгөв.

-ҮХЦ Ашигт малтмалын хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй болох нөхцөл байдал үүсч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

-УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Сангийн сайд гэж байнга  худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээ авахад Ашигт малтмалын татварын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт бол 5 хувийн татвар тавьсан. Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Үүний уршгаар Монголын 100 үйлдвэр хаалгаа барьсан. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой

-Ерөнхийлөгчтэй хошууч генерал Б.Баярмагнайтай  уулзаж, "Монголын Үндэсний Фронт" байгуулахыг нь бүрэн хүлээн зөвшөөрч, мөн Ерөнхийлөгч төрийн эргэлт хийх талаар ярьсан юм уу? 

-Ерөнхийлөгч тэр хүнийг танихгүй, тийм балай юм хийхгүй, тэр хүнийг таних ч үгүй. Б.Баярмагнай нэг удаа телевизээр генерал хувцастай гарсан. Тэгэхэд нь би Батлах хамгаалахын зөвлөх Даваагаар дамжуулж, “генерал хувцас өмсөх дүрэм зөрчиж байна. Хариуцлага тооцно шүү” гэж сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй.

-Ерөнхийлөгчийн нэрийг барьсан явдалд  хариуцлага тооцох уу? 

-Төрийн эргэлт хийхээр оролдож байгаа хүнийг Тагнуулын газар судлаад хуулийн хариуцлага хүлээлгэх байх. Ерөнхийлөгчийн нэрийг дахин баривал хариуцлага тооцно.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. PRADHAN 2019-11-01 197.211.58.141

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2019-11-01 192.82.72.212

Үндсэн хуулийн манаач нар сэрэх болоогүй юу. Манаж байх ёстой үндсэн хуулийг чинь зөрчөөд манаж байх ёстой байгалийн баялагийг минь хулгайч нар хуу хамчихлаа шүүдээ. Хааяа зүүдлээд өөрт хамаагүй юм манах гээд байх юмаа эд нар одоо. Ёрөнхийлөгч өө З-г явуулаад наадуулаа сэрээгээч ээ???.

Avatar

Зочин 2019-11-01 192.82.72.212

Энэ одоо үндсэн хуулийн цэц чинь хууль тогтоодог эсвэл хүчингүй болгодог болчихсон юм уу хаашаа юм. Уг нь үндсэн хуулийн манаа ч л гэдэг шиг санагдах юм. Гэтэл байглийн баялаг ард түмний мэдэлд төрийн өмч байна гэсэн үндсэн хуулийн заалт зөрчигдаад 30 гэр бүлийн өмч болчихлоо 3 монгол хүний 1 нь идэх хоол орох оронгүй гуйлгйчны амьдралаар амьдарч байна гээд ерөнхийлөгч хэлээд байгаа шүү дээ. Энийг үндсэн хууль зөрчсөн гэхгүй юу аан. Манаач нараа ажлаа хийгээчээ. Энэ татвар та нарт хамаагүй за?

Avatar

Шударгаүг 2019-11-01 103.26.193.105

Монголд болсон замбараагүй өмч хувьчлал,далд мөнгө хөрөнгийн өршөал,одоо тэгээд ашигт малтмалын татварыгхасах гээд энэ хүний балаг ямар их байнаа?! Шударга ярьчихаад ямар тх хорлонтой юм хийдэг нөхөр вэ?! Шударга шүүх,авилгатай тэмцэх газар нь шалгаггүй юм байх даа?!

Avatar

Иргэн 2019-11-01 202.21.124.22

Цэц АМНАТ дээр зөв шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ нь ашигт малтмалыг татваргүй шахам зөөж баяжих гэсэн том бүлэглэлд таалагдаагүй тул Цэцийг шороотой хутгахын тулд онгоцонд Цэцийн дарга Одбаяр гээч нөхрийн арын суудалд зориудаар хүн дагуулан нисгэж "хүүхэн чангаасан" болгож харагдуулах гээд байгаа юм биш үү. Нэг л хоорондоо холбоотой юм шиг үйл явдлууд л өрнөөд байна да.

Avatar

иргэн 2019-11-01 66.181.178.50

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.

Avatar

ҮХЦ Зөв Шийдсэн 2019-11-01 192.82.64.23

Роялти нь ард түмнээс тэр ашигт малтмалаа худалдан авч, хувийн өмчөө болгож буй төлбөр болохоор тэрнийг олон удаа төлөх ёсгүй.Тийм учраас роялтийг тусгай зөвшөөрөл эзэмшигч л зөвхөн нэг удаа төлөх ёстой. Сангийн сайд нь роялтийг татварын нэг хэлбэр гэж ойлгодог нь гутамшиг. ҮХЦ зөв шийдсээн энэ удаа.

Avatar

ҮХЦ Зөв Шийдсэн 2019-11-01 192.82.64.23

Роялти нь ард түмнээс тэр ашигт малтмалаа худалдан авч, хувийн өмчөө болгож буй төлбөр болохоор тэрнийг олон удаа төлөх ёсгүй.Тийм учраас роялтийг тусгай зөвшөөрөл эзэмшигч л зөвхөн нэг удаа төлөх ёстой. Сангийн сайд нь роялтийг татварын нэг хэлбэр гэж ойлгодог нь гутамшиг. ҮХЦ зөв шийдсээн энэ удаа!

Avatar

14566 2019-11-01 49.0.137.6

АНХ ТОГОО ГЭЭД МАН-ын өвгөн генерал хувцас өмсчихөөд Цэргийн холбоо гэээд аймаг болгонд очоод салбар холбоо байгуулаад даргаар нь Засаг дарга нарыг сонгоод , Хүрэлсүх-д илтгээд яваад байгаа, одоо тэр холбоо нь 11-р хороололд МоАХ-ын байрны хойно 2 давхар байрыг бүрэн тохижуулчхсан хүмүүс дуудаж нууцаар хор хутгаад байгаа, Тогоо генерал тэнд юу хийгээд байгааг Тагнуул, цагдаа анхааралдаа авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-11-01 175.38.170.112

Ордны тайган

Avatar

Гөлгөө 2019-11-01 202.126.89.222

З.Энхболд үнэхээрийн өш хонзон санадаг өөдгүй эрийн оронцог юм.2016 оны сонгуулийн сурталчилгаагаар увсад очиод хөөгдсөн өс хонзонгоо үргэлжлүүлсээр Хүрэлбаатарыг үзэн ядсаар … ийм байдал зргэлжилвэл 2020 оны сонгуульд чи бас АН дахиад гудамжинд лазаа өшиглөж найруулсан хорондоо өөрсдөө хордсоор байх болно.

Avatar

Зочин 2019-11-01 202.131.247.12

ЭНЭ ЗИКА ВИРУС ЖОНХУУТАЙ НИЙЛЭЭД ДЭЭР НЬ БАС ЗӨНӨГ ЗАЛГАСАН ӨВГӨН БАЯМБАСҮРЭНГ ОРОЛЦУУЛААД ТӨРИЙГ ХЯМРААЖ ДУУСЛАА ВХУРДАН БҮГДЭЭРЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ БУРХАН МИН ХОЙЧ ҮЕДЭЭ СААД БОЛОХГҮЙ ЗАЙЛААД ӨГӨӨЧЭЭ

Avatar

Иргэн 2019-11-01 66.181.190.106

Уг нь байгалын баялаг ашиглаж л байгаа бол нөөц ашиласаны төлбөр төлөх ёстой. Энэ нь зардалд тооцогддог. Харин хил давуулж зарж буй бол экспортын татвар оноох асуудал яригдах байх аа.

Avatar

Зочин 2019-11-01 103.87.255.66

Намаа сонгуульд ялагдуулсан л***р

Avatar

Зочин 2019-11-01 202.179.25.68

2020 оны төсвөө уншсан юм уу, эсвэл санаатай худлаа ярьж байдаг юмуу, 2020 оны төсөв дээр чинь АМНАТ хэдэн төгрөг байгаа юм бэ?

Үнэхээр түүхий эдээ гаргахаар татваргүй байгаа өөр хуулиар зохицуулах ёстой биз дээ

Avatar

Зочин 2019-11-01 66.181.178.116

Hoer eznii zarts

Avatar

Зочин 2019-11-01 66.181.178.116

Eronhii said n tsergiin komandlagch boldog n eronhiilogchtei bartsaad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж