Сурагчдын амралт үргэлжилж буй энэ өдрүүдэд Дорнод аймагт 13 настай эрэгтэй хүүхэд мориноос унаж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 30-нд тус аймгийн нутаг дэвсгэрт 13 настай хүү сурагчдын амралтын үеэр гэртээ харьж морь унах үедээ унаж бэртжээ. Одоогоор хүү тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх бөгөөд биеийн байдал сайжирч байгаа аж.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Э.АРИУН