Баян-Өлгий аймгийн ТҮК-ийн ажилчин сум алдаж нэг иргэнийг гэмтээсэн хэрэг аравдугаар сарын 24-ний өдөр гарчээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгалт хийхэд тус аймгийн ТҮК-ийн ажилчин эрэгтэй Т нь нохой буудах үеэрээ бууны аюулгүй байдал хангаагүйгээс сум алдаж ардаа явж байсан иргэн М-ийн мөрөн тус газарт буудаж хүнд гэмтэл учруулсан аж. Гэмтсэн иргэн одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгэж буй юм байна.
Өмнө нь Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөн ийм хэрэг гарч байжээ. Нохой буудах явцад сум алдсаны улмаас замын хажуугийн тоосгон хашлага дээр сум ойж, улмаар 51 настай эмэгтэй Д-г гэмтээж байжээ.
Зочин 2019-11-01 64.119.17.106
Хохчин хохчин нохой ч гэсэн амьд амьтан ядаж нэг нь ч гэсэн тэр өвдөлтийг мэдэрч үзнэ биз!
Зочин 2019-11-01 49.0.213.33
Золбин нохойг хомроглон агнаж Xятад руу экспортонд гаргая ,Xятадууд боловсруулж янзлаад Хойд Солонгос руу гаргана биз
Зочин 2019-11-01 64.119.17.106
Мөнгөө бодохоо болиочээ! Амьд амьтанг ингэж болдог юм уу?
Зочин 2019-11-01 66.181.191.179
Муурнуудыг алаачээ, хотоор дүүрэн золбин муур
Зочин 2019-11-01 66.181.161.53
Муур хэрэгтэй амьтан шүү хулгана сайн барьдаг.
Зочин 2019-11-01 64.119.17.106
Нохойгоо алж байж бас муураа а**х чинь дутаад байна уу? Айн?
горхрх 2019-11-01 202.21.108.224
шархдуулжээ гж хэлмээрсэн
Зочин 2019-11-01 202.179.31.86
Аяултай нийгэм
Зочин 2019-11-01 64.119.17.106
Хогийн нийгэм