Золбин нохой устгаж яваад хүн гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Золбин нохой устгаж яваад хүн гэмтээжээ

Золбин нохой устгаж яваад хүн гэмтээжээ

Баян-Өлгий аймгийн ТҮК-ийн ажилчин сум алдаж нэг иргэнийг гэмтээсэн хэрэг аравдугаар сарын 24-ний өдөр гарчээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгалт хийхэд тус аймгийн ТҮК-ийн ажилчин эрэгтэй Т нь нохой буудах үеэрээ бууны аюулгүй байдал хангаагүйгээс сум алдаж ардаа явж байсан иргэн М-ийн мөрөн тус газарт буудаж хүнд гэмтэл учруулсан аж. Гэмтсэн иргэн одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн, эмчилгээ хийлгэж буй юм байна.

Өмнө нь Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөн ийм хэрэг гарч байжээ. Нохой буудах явцад сум алдсаны улмаас замын хажуугийн тоосгон хашлага дээр сум ойж, улмаар 51 настай эмэгтэй Д-г гэмтээж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж