Япон, Өмнөд Солонгосын маргаантай бүсэд нисдэг тэрэг осолджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Япон, Өмнөд Солонгосын маргаантай бүсэд нисдэг тэрэг осолджээ

Япон, Өмнөд Солонгосын маргаантай бүсэд нисдэг тэрэг осолджээ

Япон, Өмнөд Солонгос улсуудын газар нутгийн маргаантай бүс болох Докдо арлын ойролцоо долоон хүнтэй нисдэг тэрэг осолдсон хэрэг өчигдөр /2019.10.31/ гарчээ. Энэхүү нисдэг тэрэг нь Докдо арлаас өвчтэй хүн аваад Өмнөд Солонгосын эмнэлэг рүү хүргэхээр явж байсан гэнэ.

Нисдэг тэргээр зорчиж явсан хүмүүс бүгд сураггүй байгаа ба одоогоор Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын хөлгүүд, мэргэжлийн шумбагчид, цэргийн хөлөг онгоцууд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Япон-Солонгосын хилийн заагт байрладаг хоёр арлын нийлэмжийг Япон улсад Такешима, Өмнөд Солонгост Докдо гэж нэрлэдэг. Эртнээс нааш хоёр улсын түүх сударт тэмдэглэгдэн ирсэн ч аль, аль нь өөрийн мэдэлд байлгахыг хүсдэг энэ арал ердөө 230 мянган метр хавтгай дөрвөлжин газар нутаг билээ.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж