Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцууллаа | News.MN

Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцууллаа

Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцууллаа

Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлигийг өчигдөр гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдад танилцуулав.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-01 203.91.115.244

Монголд ганц хоёр хүчтэй хүн байгаагийн нэг нь энэ хүн, бусад нь хүчин мөхөстөж сөхөрсөн, Сундуйгаас эхлээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж