Элчин сайдад горилогч Б.Цэнгэл Ерөнхийлөгчид "гологджээ"

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Элчин сайдад горилогч Б.Цэнгэл Ерөнхийлөгчид "гологджээ"

Элчин сайдад горилогч Б.Цэнгэл Ерөнхийлөгчид "гологджээ"

Монгол Улсаас гадаадад улсад суух Элчин сайд нар мэргэжлийн, туршлагатай дипломатч байх ёстой. Гэвч сүүлийн хэдэн жил ялсан намын шагнал нь Элчин сайд, Консулын томилгоо болсон гэж олон нийт шүүмжлэх болсон. Монгол Улс одоогоор 10 гаруй газар Элчин сайдаа томилох шаардлагатай байгаа бөгөөд улс төрийн хүрээнд энд асуудал гацаанд бий.

Яг одоо ч улс төрийн хүрээнд Элчин сайд нарын томилгоо яригдаж байгаа. Тэгвэл хамгийн сүүлд БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  ЗХЖШ-ын дарга асан генерал Д.Даваа, Тайланд улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Гадаад харилцааны яамны Эрхзүйн газрын дарга А.Төмөр нарын нэр дэвшүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар  БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийг томилохыг дэмжээгүй сурагтай. Харин нөгөө хоёр нэр дэвшигчийг томилохыг дэмжсэн байна.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд ОХУ-д суух Элчин сайдаар томилох санал тавьсан ч тэрбээр өөрөө “голсон” сурагтай.  Тиймээс БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдохоор тохиролцсон ч Ерөнхийлөгч түүнийг “голсон” байна. Тиймээс Гадаад харилцааны сайдад өөр мэргэжлийн хүн томилохыг Ерөнхийлөгч “үүрэгджээ”.  Өмнө нь тавдугаар сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар долоо нэр дэвшигчийг Элчин сайдаар томилох санал оруулсан байгаа бөгөөд сүүлд нэмсэн хоёр нэр дэвшигчтэй хамт удахгүй УИХ-д өргөн барихаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж