Залуус уур амьсгалын эсрэг тайван жагсаал хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Залуус уур амьсгалын эсрэг тайван жагсаал хийлээ

Залуус уур амьсгалын эсрэг тайван жагсаал хийлээ

Монголын залуучууд өнөөдөр /2019.11.01/ эх дэлхийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийлээ. Тус арга хэмжээнд өсвөр үе, ерөнхий боловсролын сурагчид, их дээд сургуулийн оюутан залуус, иргэд сайн дураараа оролцов.  "Zero waste" клубын дэмжлэгтэйгээр энэхүү арга хэмжээ зохион байгуулагджээ.

Дэлхийн бусад улс орнууд мөн өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчээ нэгтгэн, залуус нь тайван жагсаал хийж байгаа аж. Тус хөдөлгөөнд 185 орны 7,6 сая хүн оролцож буй юм. Монгол Улс үүнд нэгдэж, олон улсад байр сууриа илэрхийлэхийг зорьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж