“Дэлхийн хуримтлалын өдөр” амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

“Дэлхийн хуримтлалын өдөр” амжилттай зохион байгуулагдлаа

Хүүхэд залуучууд болон иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгээ төлөвлөгөөтэй удирдах, зөв дадалд сургахад чиглэн тэмдэглэдэг “Дэлхийн хуримтлалын өдөр” нь “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн хувьд Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн Даатгалын Корпорац хамтран “Хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк” аяны дор арилжааны бүх банкуудтай хамтран тэмдэглэлээ.

Худалдаа, хөгжлийн банкны хувьд энэ өдрийг тохиолдуулан нийт иргэддээ зориулан “Хандлагаа өөрчилье, Хуримтлалаа өсгөе” гэх уриалгыг гаргаж сошиал сувгуудаараа дамжуулан иргэдийн санхүүгийн ойлголт, боловсролд хувь нэмэр оруулах нийтлэл болоод хуримтлалтай энхрий бяцхан үрсийнхээ дунд “Хандлагаа өөрчилье, Хуримтлалаа өсгөе” фото зургийн уралдааныг зарлаж, хуримтлалын үр шимийг сурталчилж, Дэлхийн хуримтлалын өдрийн арга хэмжээнд бяцхан иргэддээ хадгаламжийн тухай мэдээлэл хүргэн цагийг үр бүтээл, баяр хөөртэйгөөр өнгөрүүллээ.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш 140 гаруй улс орон ач холбогдол өгч тэмдэглэсээр ирсэн ба Монгол улсын хувьд 2012 оноос МБХолбооны санаачилгаар тэмдэглэж, 2017 оноос хойш арилжааны банкууд болон бусад байгууллагууд хамтран иргэн бүрийг өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй байлгах үүднээс энэ өдрийн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж