Английн Карабоа цомын дунд шөвгийн сугалаа боллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Английн Карабоа цомын дунд шөвгийн сугалаа боллоо

Английн Карабоа цомын дунд шөвгийн сугалаа боллоо

59 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Английн хөлбөмбөгийн Лиг кап буюу Карабао цомын шөвгийн 16-н тоглолт энэ долоо хоногт болж өндөрлөсөн. 1/8 шигшээд Манчестер Юнайтед клуб 2-1 харьцаатай Челси клубыг, Манчестер Сити клуб 3-1 харьцаагаар Саутхэмптон клубыг хожсон бол Ливерпүүл болон Арсенал клубын тоглолт 11 метрийн цохилтоор шийдэгдэж Ливерпүүл дараагийн шатанд шалгарсан.

Тэгвэл тус тэмцээний хагас шигшээ буюу шөвгийн 8-н сугалаа болсон байна. Тэмцээний хагас шигшээ тоглолт 12 сарын 17, 19-ний өдрүүдэд болох бол шигшээ тоглолт 2020 оны 3 сарын 1-нд алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Хагас шигшээгийн оноолт:

  • Оксфорд Юнайтед – Манчестер Сити
  • Манчесер Юнайтед – Колчестер Юнайтед
  • Астон Вилла – Ливерпүүл
  • Эвертон – Лейстер Сити

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж