ҮХЦ-ийн даргыг түр саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

ҮХЦ-ийн даргыг түр саатуулжээ

ҮХЦ-ийн даргыг түр саатуулжээ

НЭМЭЛТ: 

Үндсэн хуулийн Цэц/ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн биед нь гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн дарамт” учруулсан байна. Дуудлагыг авсан цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилжээ. Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдох хүмүүс очиж, 1961 онд батлагдсан Дипломат харилцааны тухай Венийн конвенцид зааснаар Д.Одбаяр нь дипломат халдашгүй эрхтэй гэж хэлээд түүнийг суллуулж авсан байна.

Гэтэл Өмнөд Солонгосын Гадаад харилцааны яамнаас Венийн конвенц нь зөвхөн тухайн дипломат ажилтныг илгээсэн болон хүлээн авагч оронд л үйлчилдэг болохоос дамжин өнгөрч буй оронд үйлчилдэггүй учир түүнийг саатуулан шалгах ёстой байсан ч онгоцны буудлын цагдаа нар Монголын талын мэдүүлэгт итгэн хэрэгт холбогдсон хүмүүсийг суллан явуулсан байна гэж мэдээлжээ.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нь Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан ба онгоцны буудлын цагдаа нарт хуралдаа оролцчихоод буцахдаа шалгуулна гэж хэлээд явсан байна.

Венийн конвенцийн 31.1-д Дипломат төлөөлөгч хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх эдэлнэ гэж заасан байдаг аж.

Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.

Мөн бид энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөс тодруулахад "Ийм зүйл болоогүй. Хамт явсан хүнээс нь тодруулахад үгүйсгэсэн" гэсэн тайлбарыг өглөө.


ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯРЫГ БАРИВЧИЛЖЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд нисэх онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирлан тус улсад баривчлагджээ.

Тодруулбал, Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар өнөөдөр /2019.11.01/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга 52 настай Д.Одбаярыг нисэх багийн ажилчны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгчийн гуянд хүрсэн байна.

Эх сурвалж: YONHAP


ҮХЦ: МОНГОЛ ИРГЭНТЭЙ АНДУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.” гэж мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан  байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
186
БурууБуруу
115
ТэнэглэлТэнэглэл
92
ХахаХаха
18
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж