Лондонгийн бирж “Ачит Ихт” ХХК-ийг онцолжээ | News.MN

Лондонгийн бирж “Ачит Ихт” ХХК-ийг онцолжээ

Лондонгийн бирж “Ачит Ихт” ХХК-ийг онцолжээ

Лондонгийн бирж “Ачит Ихт” ХХК-ийг онцолжээ

Английн Лондон хотноо Лондонгийн Металлын Бирж (ЛМБ)-ийн жил бүр уламжлал болгон зохиогддог ээлжит чуулга уулзалт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Уг чуулга уулзалтад Монголоос анх удаа тус биржийн гишүүнээр бүртгэгдсэн “Ачит Ихт” ХХК-ийн төлөөлөгчид оролцож,  2020 оны зэсийн зах зээлийн хандлага, хамтын ажиллагааны боломжуудын талаар биржийн удирдлагууд болон металл үйлдвэрлэгчидтэй санал солилцож байгаа аж.

Лондонгийн Металлын биржтэй хамтран ажилладаг 2000 гаруй зочин оролцсон уг хүндэтгэлийн арга хэмжээн дээр тус байгууллагын Гүйцэтгэх захирал Мэтью Чэмбэрлэйн 2019 оны онцлох үйл явдлуудыг тоймлон танилцуулсан бөгөөд “Ачит Ихт” ХХК тус биржийн гишүүнээр элссэнийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн үеэр “Ачит Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг тус биржийн Гүйцэтгэх захирал Мэтью Чэмбэрлэйн, шинээр сонгогдоод буй Удирдах зөвлөлийн дарга, хатагтай Гай Еванс нартай уулзаж, Монголд хүрэлцэн ирэхийг урьжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
141
ТэнэглэлТэнэглэл
29
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж