Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг сурагчидтай тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг сурагчидтай тэмдэглэж байна

Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг сурагчидтай тэмдэглэж байна

Монгол Улс  Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд Хүүхдийн төв номын сангийн хамт олон  Шведийн Элчин сайдын яамтай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд олон арга хэмжээг зохион байгуулж буй юм. Тодруулбал, өчигдөр /2019.10.31/  “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?”   жүжигчилсэн тоглолтын уралдааны сүүлийн шатанд шалгарсан Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн 4в ангийн “Урт оймст Пиппи”, Баянзүрх дүүргийн 21- р сургуулийн 4д ангийн “Жаалхүү ба Карлсон”,   111-р сургуулийн 7-р ангийн “Дээрэмчний охин Рони”, “Урт оймст Пиппи”, 58-р сургуулийн 8 –р ангийн “Жаалхүү ба Карлсон” зургаан багийн сурагчдын тоглолтыг үзүүллээ.

Үүнээс өмнө аравдугаар сарын 15-нд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?” жүжигчилсэн тоглолтын уралдаан, аравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Шведийн Их сургуулийн хүүхдийн уран зохиолын багш, хүндэт профессор  Елена Друкер багшийн сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад номын санч, оюутан залуус, хүүхдийн зохиолчдын төлөөлөгч нийт 60 гаруй хүн оролцож, Швед улсын хүүхдийн уран зохиолын тоймтой танилцаж,  Монгол Улсын хүүхдийн зохиолчид Елена багштай харилцан ярилцаж туршлага солилцсон.

Мөн Бээжин дэх Шведийн элчин сайд хатагтай Хелена Сангилэнд, Шведийн элчин сайдын яамны соёлын ажлын зөвлөх ноён Матис Лафоли, Шведийн Стокольмийн Их сургуулийн багш хатагтай Елена Друкер, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны Соёлын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн нар оролцсон юм.

Г.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж