Эрэгтэй бөхчүүд Будапештэд айрагджээ | News.MN

Эрэгтэй бөхчүүд Будапештэд айрагджээ

Эрэгтэй бөхчүүд Будапештэд айрагджээ

Эрэгтэй бөхчүүд Будапештэд айрагджээ

“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапештийн “Ludovika Arena”-д боллоо.

Эрчүүдийн өрсөлдөөнд дэлхийн 43 орны 215 тамирчин 10 жинд өрсөлдсөн байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд бүтэн багаараа оролцсоноос 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 125 кг-ын жинд “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн эзэн болсон билээ.

Харин 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 86 кг-д МУБИС-ийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг медалийн төлөө барилдаж шагналт тавдугаар байрт оржээ. Түүнчлэн 70, 79, 97 кг-ын жинд хүч үзсэн тамирчид маань шагналын оноо цуглуулсан. Будапештийн дэвжээнд олимпийн 57, 74, 86, 125 кг-ын жинд медалийн төлөө барилдсан нь залуу үе төрөн гарч ирж байгааг харуулжээ.

Мөн 65 кг-ын жинд 21 настай Т.Тулга “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан тул энэ удаагийн тэмцээнийг өнжсөн бол 97 кг-д 18 настай Э.Батмагнай тэмцээнээс тэмцээнд туршлагажиж цаашид энэ жинд их ирээдүй хүлээж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг 70 оноогоор тавдугаар байрт орж айрагдав.

Мөн чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болж хүнд жинд “Монголиа Опен”, “Байгаль Опен” Олон улсын тэмцээий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Ариунжаргал шагналт тавдугаар байрт оржээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-01 49.0.213.33

"Айрагдсан" биш архидсан байлгүй дээ

Avatar

Зочин 2019-11-01 195.46.106.44

Энэ сэтгүүлч нар яасан онгироо сагсуу,хоосон толгойтнуудаар дүүрчихсэн юм бэ. Нэг жоохон л юм бол худлаа сүрчигнээд л. Хэдэн хятадыг баривчилхаар "гүйцэтгэх ажиллагаа" гэж том том дуугарч харайлдаад л.Энд тэнд ганц нэг медаль авахаар юуны юугийн ч мэдэхгүй баатар болцон юм шиг орилолдоод л.Хүний ярьж байгаа юм, өөрийнхөө бичиж байгаа юм 2 хоо нарийн учир,утга агуулагынч мэдэхгүй хоосон мэдээ тараагаад л.Жоохон үндэст суурьтай ,утга, углуурагатай,дүгнэлт тоймтой ,баримт нотолгоотой юм бичээч.

Avatar

Бус уу 2019-11-01 202.179.27.142

Төсөвийн мөнгийг нэг бөхөнцхийг хаа хол тэмцээнд 5 дугаарт жагсаан оруулахын тулд үрэх хэрэг бна уу

Avatar

Зочин 2019-11-01 192.82.75.115

shar airagdsan yum baihdaa

Avatar

зочин 2019-11-01 66.181.166.196

Шал арчиж арчичхаад худлаа сүржигнээд, дэлхийд хэн ч тоодоггүй ийм балай чөлөөт мэтийн юманд яах ч гэж явдаг юм

Avatar

Зочин 2019-11-01 64.119.19.198

айрагджээ ч гэх шиг, нэрэлхээд хэрэггүй ээ, муу оролцлоо гээд бич л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж