ХОНЬ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэх сар. Сарын дундаас эхлэн таны орлогын үүд нээгдэж, ашиг нэмэгдэнэ. Өөрийн авьяас чадвараа ашиглан удаан хугацааны ашигтай ажлыг эхлүүлнэ. Та бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх болно. Та ижил ашиг сонирхолтой шинэ найз нөхөдтэй болж тэднийхээ ачаар амжилтад хүрнэ.
Гэр бүл, хайр дурлал: Бүтэмжтэй хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн хүчинд итгэх итгэл бэлэглэнэ. Хамгийн чухал хүмүүстээ цаг зав гаргаарай. Танд тусалж, дэмжиж байсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлэх хэрэгтэй. Гэр бүлд элдэв асуудал багатай, тайван сар байна.
Эрүүл мэнд: Машин жолоодох бол болгоомжтой байх хэрэгтэй. Архи тамхи хэрэглэх, хоолоо ихдүүлэн идэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
ҮХЭР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болж ч магадгүй, ажлаа сольж ч магадгүй. Таны орчин тойрон найз нөхөд өөрчлөгдөнө. Таны амьдрал тэр чигээрээ гадны нөлөөллөөс хамаарна. Та хамтран ажиллаж байсан түншээсээ эсвэл захиалагчаасаа том санал хүлээн авах бололтой. Энэ хамтын ажиллагаанаас та маш их ашиг олно. Орлого тодорхой хэмжээнд өснө.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс хүнтэй танилцах эсвэл хайр сэтгэлийн хуучин холбоогоо сэргээх магадлалтай. Ажлын ачааллын хажуугаар гэр бүлийн асуудал таныг бага зэргийн стресст оруулна. Хайртай дотнын хүмүүсээ анхааралтай сонсож, тэдний юу хүсэж байгааг хуваалцах цагийг гаргаарай. Гэр орныхоо асуудлуудыг жижиг гэж хойшлуулалгүй цэгцлэх хэрэгтэй бололтой.
Эрүүл мэнд: Эрүүл мэндээ анхаарч, шинэ ногоо, байгалийн гаралтай хүнсийг хэрэглэж байхыг зөвлөж байна. Хэрвээ та сүсэгтэй бол сүмд очин залбирч, ариун орчныг мэдэрч болох юм. Дотоод сэтгэлээ тайван байлгаж, элдэв асуудлыг ургуулан бодох хэрэггүй.
ХАМТАТГАХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Та энэ сард илүү их ажиллах хэрэгтэй болно. Боломж бүрийг өөртөө ашигтайгаар эргүүлж, амьдралынхаа шинэ утга учрыг олно. Мэргэжлийн хүрээнд алдар нэрийг олж, албан тушаал өснө. Нийгмийн байр суурь тань шинэ түвшинд гарах боломжтой. Олон нийтийн үйл ажиллагаанд их оролцох шаардлагатай болох бөгөөд тэнд олон сонирхолтой хүмүүстэй танилцана.
Гэр бүл, хайр дурлал: Зан аашаа ойлгомжгүй харилцааны үед ч сайн хянаж, аль болох эелдэг байхыг хичээгээрэй. Хайртай хүмүүстээ тавих анхаарлаа нэмэгдүүлээрэй. Гэр бүлийн харилцаанд багахан үл ойлголцлыг дэвэргэх хэрэггүй. Тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Ганц бие хүмүүс эрсдэлтэй харилцаанд татагдах магадлал өндөр байна. Амьдралын хатуу туршлага, сургамж амсаж ч болох юм.
Эрүүл мэнд: Од эрхсийн таагүй байрлал нь таны сэтгэл санааг тогтворгүй байхад нөлөөлнө. Биеийн эрүүл мэндээ анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй. Сэтгэл санаагаа хэт ачаалалтай байлгах нь эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлнө.
МЭЛХИЙ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны ойрын зорилго биелэх магадлалтай. Ажлын ярилцлага болон гадаадын виз өгөх хүмүүс амжилттай байна. Энэ сард гадаад хэл сурах, мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Санхүүгийн боломж гарвал хуучин өрнүүдээ төлж, өөртөө хөрөнгө оруулаарай. Од эрхэс таатай байрлал руу дөхөж байгаа хэдий ч санхүүгийн тогтворгүй байдал үргэлжилнэ.
Гэр бүл, хайр дурлал: Таны хувийн амьдрал тогтворгүй болно. Түр зуурын зугаа цэнгэлд авталгүй бат бэх хайрын харилцаа руу тэмүүлнэ. Хувийн амьдралын төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай. Гэр бүл болон үр хүүхэдтэй харьцах харилцаанд зөрчил үүсгэхгүйн тулд сайтар ойлголцох нь чухал байна. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй дотносох гэж яарах хэрэггүй.
Эрүүл мэнд: Өвчин эмгэг тусахаас нь өмнө байгалийн гаралтай ургамал хэрэглэж, урьдчилан сэргийлж байхыг зөвлөж байна. Хэт ачааллаас болж толгой, нуруу өвдөх магадлалтай.
АРСЛАН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Та үл хөдлөх хөрөнгийн асуудал эсвэл бизнесийн хөрөнгө оруулалттай холбоотой хүмүүстэй учраа олох шаардлага тулгарна. Та зорилгодоо хүрэхийн тулд буруу арга хэрэгсэл ашигладаг хүмүүстэй байнга зөрчилдөх болно. Та эрсдэлээ зөв тооцвол энэ хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Ур чадвар, авьяас билгээ хөгжүүлэх сургалт, семинарт оролцохоос битгий татгалзаарай. Зөв хүнтэй зөв газраа танилцах нь таны орлогыг өсгөхөөс гадна албан тушаал ахихад тусална.
Гэр бүл, хайр дурлал: Таны зөн совин зөв сонголтуудыг хэлж өгнө. Та хайр дурлалын харилцаандаа санаачилга гаргаж чадах юм бол аливаа зөрчил, маргаанаас сэргийлж чадна. Таны бусдтай нийцтэй байх тул аливаа харилцаанд бусад хүмүүс сэтгэл ханамжтай үлдэнэ. Гэр бүлийн хэрэгцээ таны үүсээд байгаа санхүүгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлэх бололтой.
Эрүүл мэнд: Хууч өвчинтэй бол эмчилгээ сувилгаа хийлгэхэд үр дүн нь маш сайн байна. Таны сэтгэл хөдлөл эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй. Хэт их сэтгэл зовнивол таны дархлааны системд муугаар нөлөөлнө.
ОХИН
Ажил хэрэг, мөнгө санхүү: Та хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлнэ. Энэ нь танд олон боломжийг нээж, магадгүй өөр улсад амьдрах боломж гарна. Гэхдээ бусдын сэтгэл санаа, сонирхолд тохируулж өөрийн төлөвлөгөөгөө байнга өөрчлөх шаардлагатай болно. Гэсэн ч та өөрийгөө бодож өөрийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавих хэрэгтэй. Сарын сүүл рүү бизнес эрхэлдэг хүмүүс гэрээ хэлэлцээрт үүсээд байгаа санал зөрөлдөөн дээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Гэр бүл, хайр дурлал: Зугаа цэнгэлд хэт автаж, хайр сэтгэл үр хүүхдээ хохироох умартаж, гэр бүлдээ хохирол учруулж мэднэ. Гэр бүлээ сайн харж хандаж, гаднын халдлагаас сэрэмжлээрэй. Сарын дунд үед санхүүгийн асуудал гарч ирснээр хувийн амьдралд зөрчил үүсгэж магадгүй учраас гаргасан зарлагаа сайн хянах хэрэгтэй. Сарын сүүлээр хайр дурлалд сэтгэл хөдөлгөм үйл явдал тохионо. Ганц бие хүмүүс хүчтэй дурлах магадлалтай.
Эрүүл мэнд: Хууч өвчин эмгэг хөдөлж болзошгүй. Ялангуяа өндөр настай нумынхан эрүүл мэндээ сахин хамгаалах хэрэгтэй. Амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.
ЖИНЛҮҮР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сарын эхэн үед таны амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Бизнесийн асуудлууд болон гэрээ хэлэлцээрийг амжилттай шийдсэнээр таны цаашдын албан тушаалд сайнаар нөлөөлнө. Энэ сарын сүүл рүү ажил хэргийн асуудлуудаа хуулийн хүрээнд шийдэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Од эрхсийн нөлөөгөөр саад бэрхшээл, зөрчилдөөнтэй багагүй тулгарна. Сэтгэл хөдлөлөөр мөнгөө хэт үрэхээс татгалзаарай. Сайн судалж, мэдээгүй, төлөвлөөгүй худалдан авалтаа түр хойшлуулаарай.
Гэр бүл, хайр дурлал: Од эрхэс таны гэр бүлийн харилцаанд сайхан нөлөө үзүүлнэ. Гэр бүлд гарсан асуудлаа тайван замаар үр дүнтэй шийдвэрлэж чадна. Та аливаад хүлээцтэй байвал амар амгалан байдал сайхан хайрын амтыг мэдрэх болно. Гэсэн ч зарим үед гэр бүлийн харилцаанд хүндрэл гарч, ширүүн маргаан дэгдэж болзошгүй. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй байх магадлалтай.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн асуудалд учир шалтгааныг олж байж эмчилгээ хийснээр түргэн эдгэрнэ. Харин дур мэдэн эмчлэх гэж битгий оролдоорой. Та эв найртай гэр бүлийн тохилог дулаан уур амьсгалыг эрхэмлэвэл баяр хөөр дүүрэн байх болно.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Харилцаа холбоонд асуудалтай тулгарах ба нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гэсний хэрэггүй. Аливаа үйл ажиллагаанд буруу тооцоолол санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Өрсөлдөөн ихтэй салбарт ажилладаг хүмүүс тэмцэлд амжилт гаргах болно. Танд гэнэтийн санхүүгийн эх үүсгэвэр шаардлагатай болзошгүй.
Гэр бүл, хайр дурлал: Зарим хүмүүсийн хувьд гэр бүлтэй, ганц бие байхаас үл хамааран дотно нөхөрлөлийн харилцаа хайр сэтгэлийн холбоо болон үргэлжилж болно. Эрх чөлөөтэй байх хүсэл хайр дурлалд зөрчилдөөн авчирна. Шинэ хайрын дурлал таны амьдралын хэв маягийг өөрчлөх болно. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлал хайхад тохиромжтой. Тэдэнд түр зуурын сэтгэл хөдлөл баяр баясгалан тохиолдоно.
Эрүүл мэнд: Энэ сарын дунд үед эрүүл мэндээ анхаарч хууч өвчиндөө эмчилгээ, засал хийлгэхэд тохиромжтой. Та бясалгал хийж оюун ухаанаа ариусгаснаар сэтгэлзүйн эрүүл мэндээ сахин хамгаалж чадна.
НУМ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Зарим хүмүүс хуримтлагдсан их ажилд дарагдаж магадгүй. Гэвч танд шаргуу ажиллахаас илүүтэйгээр амралт зугаалгаар явах, гэр бүл, найз нөхөдтэйгөө хөгжилдөх хүсэл давуу байна. Хэрвээ энэ хүслээ биелүүлж чадахгүй бол хүссэн хүсээгүй ажлаа хийх хэрэгтэй болно. Удаан бодож явсан төсөл, хөтөлбөрөө бодит болгох боломж тохиох ба бүтээлч зан чанар чинь тушаал дэвших, амжилттай, үр бүтээлтэй ажиллахад чинь туслах болно.
Гэр бүл, хайр дурлал: Зарим хүмүүсийн хайрын холбоо гэрлэлт хурим хүртэл үүсгэх бүрэн боломжтой. Бэлгийн амьдрал чинь урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй байх болно. Энэ сар бүхэлдээ хостой хүмүүст шинэлэг зүйлсээр дүүрэн болж өнгөрнө. Харин ганц бие хүмүүс хайж байсан хүнээ олох магадлал бага байна. Гэхдээ сэтгэлд чинь таалагдах нэгэн гарч ирэх бололтой.
Эрүүл мэнд: Биеийн эсэргүүцэл суларч, дархлаа буурч, халдварт вируст мэдрэмтгий болж магадгүй. Ажил амралтаа зохицуулж, биеийн дархлаагаа сайжруулаарай. Баяр ёслол, найр наадамд оролцоход таагүй. Та өөртөө амрах зав чөлөө гаргаарай.
МАТАР
Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр аялал, харилцаа холбооны асуудалтай холбоотой бүтээлч, шинэ санаа шаардсан зүйлс тохионо. Ажлын талбар дээр стресстэй, завгүй өдрүүд дуусаж амар тайван, зав чөлөөтэй үе эхэлнэ. Сарын сүүлээр бага хугацаанд, ихээхэн ажил амжуулах шаардлагатай төсөл хүлээн авч магадгүй. Энэ нь чамайг цоо шинэ зүйлд сургаж, туршлага болно. Хичээснийхээ хэрээр сайн орлого олох ба энэ сард мөнгө олох, хадгалах, зарцуулах гэх мэт мөнгөтэй холбоотой сэдэв чиний амьдралд томоохон байр суурь эзэлнэ.
Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүсийн хувьд шинэхэн романсын сураг ч алга. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хөгжилтэй, сонирхолтойгоор цагийг өнгөрүүлж чадна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хайрт чинь чамаас харьцангуй ах, дүү бол харилцаа чинь шинэ содон зүйл багатай, догдлол сэтгэл хөдлөлгүй, уйтгартай болж ирэх нь. Харилцаандаа шинэчлэл хийж, романтик орчныг бүрдүүлэхийг хичээгээрэй.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд сайн байх хэдий ч нүд болоод түүнтэй ойролцоо эрхтний эрүүл байдалд анхаарлаа хандуулаарай. Хэрүүл маргаан болон түрэмгий зантай хүмүүсээс аль болох зайлсхийгээрэй. Гэмтэж бэртэхээс сэрэмжилж, тааламжгүй санагдсан үйл явдлаас зайлсхийх хэрэгтэй.
ХУМХ
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын талбар дээр энэ сард өөрийнхөө бодож байгаагаас ч илүү амжилттай байх боломжтой. Энэ сард таны бусдад нөлөөлөх нөлөөлөл өсөж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, манлайллыг гартаа авна. Од эрхэс таныг сэтгэл санаа, гадаад төрхийн хувьд дэмжээд зогсохгүй мэргэжлийн тал дээр чинь ч өсгөхөд тусална. Ажлын хэргийн шугамаар томоохон дэмжигч эсвэл танилаас чинь мөнгөн орлого орж ирнэ. Сарын сүүлээр орлого чинь эрс нэмэгдэнэ. Гэхдээ тэр хэрээр тооцоотой зарлагадах хэрэгтэй.
Гэр бүл, хайр дурлал: Хүсэл тачаалаар дүүрэн сар ирж байна. Сексийн эрч хүч, эротик хүслийг тэтгэгч гараг таны ордод байрласнаар бэлгийн амьдралдаа илүү шийдвэртэй, өөртөө итгэлтэй, шинэлэг, таашаалтай байна. Энэ хугацаанд ганц бие хүмүүс хостой болж, гэр бүлтэй нь хайртай хүмүүстэйгээ бүр ч дотно болно. Үүнээс гадна энэ сард хэзээ ч мартагдахааргүй, сэтгэл догдлуулсан үйл явдал болж өнгөрнө.
Эрүүл мэнд: Эрүүл мэнд маш сайн байх учраас сарын турш идэвхтэй байж, аялал зугаалга, зугаа цэнгэлд хангалттай цаг зарцуулна. Харин сарын сүүлээр өөдрөг үзлээ зүлгэхэд анхаараарай. Амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл хооллодог болоход ээлтэй.
ЗАГАС
Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ санаа, мэдээлэл технологи, харилцаа холбоотой салбар эсвэл богино хугацааны төслөөс их хэмжээний ашиг олно. Ажил, хичээлтэй холбоотой хилийн дээс алхах эсвэл хол явж магадгүй бөгөөд энэ нь чиний хувьд цоо шинэ амьдралыг нээсэн үйл явдал болох болно. Ажлын талбарт амжилтыг өөртөө амлахад буруудахааргүй гайхалтай сар ирж байна. Бусадтай харилцах харилцаа, гэрээ хэлэлцээр зэрэг дээр азтай байгаагаа чи илүү ихээр мэдрэх бололтой. Орлого чинь өсөж, хайртай хүмүүс болоод өөртөө зарцуулах мөнгө халаасанд чинь хангалттай байх болно.
Гэр бүл, хайр дурлал: Од эрхсийн нөлөөгөөр чиний хайр дурлалын амьдрал адал явдлаар дүүрч эхэлнэ. Чиний харилцаандаа гаргах шинэ санаачилга, туршилтууд хайртад чинь таалагдаж, бэлгийн амьдрал ч гайхалтай байх болно. Хоорондоо хялбархан ойлголцох ба бие биедээ илүү ихээр тэмүүлж, хосын аз жаргалыг мэдэрнэ. Хайр дурлалын харилцааг ивээгч гаригийн нөлөөгөөр хурим, сүйтэй холбоотой баярт мэдээ сонсоно.
Эрүүл мэнд: Сарын эхний хагаст биеийн эрүүл мэнд чинь асуудалгүй байна. Түүнчлэн сарын сүүлийн арав хоногт сэтгэл санаагаар унаж, эрч хүчгүй болох магадлал өндөр. Найз нөхөдтэйгөө уулзаж, хоббигоо хөөх зэргээр эрч хүчээ сэргээхийг хичээгээрэй.
Холбоотой мэдээ