Ерөнхийлөгчийн зарлигаар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигаар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөллөө

Ерөнхийлөгчийн зарлигаар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийг чөлөөллөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр /2019.10.31/ чөлөөллөө. Түүний  бүрэн эрхийн хугацаа 2019 оны тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон юм. Түүнийг 2016 онд улираан томилж байв.

Мөн Д.Лүндэндоржтой хамт ШЕЗ-ийн хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байсан бөгөөд Д.Эрдэнэчулууныг албан тушаалаас нь чөлөөлж, Л.Атарцэцэгийг томилсон байна.

Хуулийн дагуу Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж