Зар сурталчилгааны “Авито” компанийн мэдээлснээр энэ 2019 онд металл хайгчийн эрэлт нэмэгджээ.
Металл хайгч нь багагүй үнэтэй төхөөрөмж учраас худалдан авахаас илүүтэй түрээсэлж авах сонирхол их байгаа аж.
“Авито” компанийн 2019 оны эхний гурван улирлын мэдээгээр оны эхэнд эрэлттэй барааны 99 дүгээрт байсан металл хайгч 55 дугаар байрт гарч иржээ.
Эрэлтийг дагаад металл хайгчийн үнэ өссөн байна. Гуравдугаар улирлын байдлаар металл хайгчийн үнэ Санкт-Петербург хотод 28,100 рубль, Воронежэд 26,700, Ростов-на-Дону 25,800, Москвад 25,500 рубль байгаа нь хамгийн өндөрт тооцогдож байна. Харин металл хайгчийг хямдаар зарж байгаа газрууд нь Ульяновск (7000 рубль), Тюмень (8,900), Новосибирск, Казань, Эрхүү (9,700) ажээ.
Ялангуяа хавар, зун энэ төхөөрөмжийн эрэлт эрс нэмэгддэг. Ингэхдээ хамгийн эрэлттэй бүс нутаг нь баруун Сибирь хавьд байгааг онцолжээ. Металл хайгч нь газар цас, мөсөөр хучигдсан үед металл мэдрэх чадвар нь муу байдаг учраас хүйтэн бүс нутгийн хүмүүс цас хайлж дулаарангуут энэ төхөөрөмжийг илүүтэй хэрэглэсэн учраас ийм үзүүлэлт гарсан гэдгийг тайлбарлажээ. Харин дулаан бүс нутгийнхан цаг агаарын байдлаас хамааралгүй ашиглаж болох учраас тоон үзүүлэлтэд огцом өөрчлөлт ажиглагдаагүй гэв.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ