Оросууд цахим худалдаагаар ховор амьтан худалдан авах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Оросууд цахим худалдаагаар ховор амьтан худалдан авах нь ихэсчээ

Оросууд цахим худалдаагаар ховор амьтан худалдан авах нь ихэсчээ

Оросууд цахим худалдаагаар дамжуулан ховордсон амьтан худалдан авах нь нэмэгджээ. WWF буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийн тайланд дурдсанаар оросуудын хамгийн их захиалж авч байгаа амьтан нь яст мэлхий, мөн олон улсын Улаан номд бүртгэгдсэн тоть шувуу нэрлэгджээ. Тухайлбал, жако тотийг ихээр захиалдаг байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан энэхүү тайлангаа цахим худалдааны сайтуудад өгсөн оросуудын зарыг судалж шинжилгээ хийсний үндсэн дээр гаргасан байна.

Худалдан авахаас гадна ховордсон амьтны арьс, соёо зэргийг зарах зар цөөнгүй байжээ. Тухайлбал, цагаан баавгайн арьс, бөхөнгийн эвэр, бүргэдийн чихмэл, угалзын эвэр, Амурын барын толгой зарах зар байжээ. Бүүр амьд бух гөрөөс зарна гэсэн зар хүртэл байсныг тайланд дурджээ.

WWF-гийн тооцоолсноор Оросын зэрлэг болон ховордсон амьтдын цахим зах зээлийн эргэлт гурван сарын ажиглалтаар 10 сая ам.доллар байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж