"Хурдны үүлдрийн Монгол адуу шинээр буй болгож яагаад болохгүй гэж?!" | News.MN

"Хурдны үүлдрийн Монгол адуу шинээр буй болгож яагаад болохгүй гэж?!"

"Хурдны үүлдрийн Монгол адуу шинээр буй болгож яагаад болохгүй гэж?!"

"Хурдны үүлдрийн Монгол адуу шинээр буй болгож яагаад болохгүй гэж?!"

МАХНЫ ҮҮЛДРИЙН МОНГОЛ ҮХЭР ШИНЭЭР БУЙ БОЛГОЖ БОЛЖ БАЙХАД, ХУРДНЫ ҮҮЛДРИЙН МОНГОЛ АДУУ ШИНЭЭР БУЙ БОЛГОЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ?!

Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын олон залуу уяачдын хүсэлтээр Доктор А.Баярмагнай гуайтай ярилцлаа.

-Наадмын өмнөхөн таны нэг ярилцлага сонинд гарсныг санаж байна. Монгол адуун дээр суурилсан хурдны чиглэлийн үүлдэр хэвшлийн адууны тухай та ярьсан байсан. Энэ талаар тантай дэлгэрэнгүй ярилцаж тодруулаач гэж манай сэтгүүлийн уншигчид хүсэлт тавьсан юм аа. Эндээс яриагаа эхлэх үү?

-Тийм ээ! Манай Монгол адуу бол хурдны чиглэлийн биш, уналга эдэлгээний адуу юм л даа. Монголчууд олон мянган жилийн турш адуугаа уналгын чиглэлээр л өсгөж үржүүлж, эдэлж ирсэн, тэр дундаасаа л шилэн сонгож уяж уралдуулж ирсэн байна. Гэхдээ адуугаа хурдны чиглэлээр үржүүлэх ажпыг үе үе хийж зохих үр дүнд хүрч байсан байгаа юм. Би тэр тухай ярьсан юм л даа.

-Тэр яриагаа цааш үргэлжлүүлээч.

-Ийм жишээ олныг дурдаж болно оо. Ялангуяа 19-р зууны сүүлчээр хүн төрөлхтөн дотоод шаталтын хөдөлгүүр зохион бүтээж, автомашин гарч ирснээр “Соёл иргэншлийн хөдөлгүүр” гэгдэж байсан адуу гэдэг амьтны хүний нийгэмд гүйцэтгэж ирсэн бүх үүрэг нь машин руу шилжиж, адуунд зөвхөн спортын үүрэг нь буюу уралдах үүрэг нь үлдсэн, тэр цагаас Европ, Америкийн хөгжилтэй орнууд адуугаа хурдны чиглэлээр өсгөж, үржүүлж, хурдны олон үүлдэр буй болгожээ. Манайх ч энэ давлагаанаас нэг их хоцорсонгүй. Үүний тодорхой жишээ нь Галшарын хурдан үүлдрийн адуу. Энэ тухай би олон удаа ярьсан, бичсэн. Гэвч хүмүүс үүнийг одоо ч сонирхсоор л байгаа юм.

-Одоо үеийн уяач залуучууд бүр ч их сонирхож байна.

-Энэ ажлыг тэргүүлэн сэтгэж, бодлого болгон хэрэгжүүлсэн хүн нь Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав юм. Тухайн цагтаа харьцангуй өндөр боловсрол олсон энэ хүн, тэр цагийн шинэ соргог мэдээллийг олж мэдээд авхаалжтайгаар тусган авч бүтээлчээр хэрэгжүүлж чадсан байна. энэ ажлаа 1890-ээд оны орчим эхэлж 1920-иод оны дунд үе гэхэд Монгол адуун дээр суурилсан Оросын хурдны үүлдрийн адуугаар сайжруулсан шинэ хурдан үүлдрийн Галшар адууг буй болгожээ. Энэ үүлдрийн хүчирхэг үе нь 1920-иод оны дунд үеэс 1960, 70-аад оныг гартал үргэлжилж түүнээс хойш өргөн тархалтын үе нь эхэлжээ. Одоо цагт Сүхбаатар аймгийн морьд хурдан хурдаараа ялгарч байгаа нь энэ үүлдрийн тархацын нөлөө юм. Сонирхуулахад, Галшар адууг бие даасан хурдан үүлдрийн адуу мөн юм гэдгийг 2015 онд баталгаажуулсан байдаг. Энэ нь уг үүлдрийг үүсгэн бүрэлдсэнээс хойш 90-100 жилийн дараа гэсэн үг. “Лучше поздно, чем некогда” гэж ярьдаг даа. Өнгөрсөн зууны эхнээс өнөөг хүртэл аваад үзэхээр Монголд хагас зуун жил тутамд хурдны чиглэлийн адуу өсгөж, үржүүлэх ажил далайцтайгаар өрнөж ирсэн харагддаг.

-Үүнийгээ жаахан дэлгэрүүлж яриач.

-Эхнийх нь энэ Галшар адуу юм. Дараагийнх нь Жаргалант адуу. 1930-аад оны сүүлээс 1950-иад оныг дуустал 20 гаруй жил Монголд Морин завод байгуулаад амжилттай ажиллуулж байжээ. Энд бүр гадаадын мэргэжилтнүүд ажиллаж, Монголчууд хамтраад шинжпэх ухааны үндэслэлтэйгээр Жаргалантын гэх хурдны чиглэлийн адууг амжилттай гаргаж авсан юм. 1963 оноос анхны үр дүн нь илт харагдаж эхэлсэн байдаг. Энэ адууг 1966 онд тэр үеийн ЗХУ-аас авчирсан цэвэр үүлдрийн зургаан сайн азаргаар цус сэлбэн шинэчлээд улам сайн үр дүнд хүрсэн. Одоо бидний ярьдаг Морин тойруулгын адуу гэдэг тэр. Энэ ажлыг санаачлан зохион байгуулсан хүн нь МАА-ийн Мал эмнэлгийн албаны дарга, Морин тойруулгын дарга зэрэг алба хашиж явсан малын их эмч хурандаа Дондивийн Даш агсан билээ. Энэ адууг Монголын хурдан морины уяаны дэг сургуулиар уяж өндөр амжилтад хүрч, алдар цол, нэр хүнд олсон уяачид өнөөдөр бидний дунд амьдарч байна. Харин энэ адууг Монголын бие даасан хурдан үүлдрийн адуу гэдгийг өнөө хэр баталгаажуулаагүй байгаа нь харамсалтай. Энд эрдэмтэн мэргэжилтний санаачилга дутсан хэрэг ээ.

-Одоо орчин үед байдал ямар байна?

-1990 оноос хойш Монголын нийгмийн байгуулал өөрчлөгдөж чөлөөт эдийн засаг буюу зах зээлийн нийгэмд шилжсэнээр өргөн боломж нээгдэж, шинэ залуу бизнесменүүд олноор төрөн гарч, энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж, Анли, Араб зэрэг дэлхийн шилдэг хурдан үүлдрийн адуунаас эх орондоо оруулж ирэн, уугуул Монгол адуугаа шинэчлэн сайжруулж, “Шинэ Монгол” гэдэг хурдны үүлдрийн адууг буй болгох үйл явц амжилттай өрнөж, мэдэгдэхүйц үр дүнд хүрч байна. Гэтэл Галшар, Жаргалантын адууг анх буй болгож байх үед тохиолдож байгаагүй бэрхшээл энэ үед гарч ирлээ. Монгол адуугаа хайрлан хамгаалах нэрийн дор, эх орончийн баг өмссөн нэлээд хүмүүс энэ ажпыг хүчтэй эсэргүүцэж элдэв аргаар саатуулахыг оролдож байгаа нь нууц биш. Энэхүү сөрөг давлагааны уг сурвалж нь өнөөгийн Монголын нийгмийн сэтгэл зүй, зан суртахууны доройтлоос эх үүсвэртэй юм.

-Сэтгэл зүй, ёс суртахуун……..гэдэг чинь юу гэсэн үг вэ?

-20-р зуун буюу социализмийн үед өмчгүй байсан Монголчууд өнөөдөр хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн үед цөмөөрөө хувийн өмчтэй болох их өрсөлдөөнд хамрагдан оролцохдоо ёс суртахууны алдаа гаргаж, өөрөөсөө илүү өмчтэй болж буй бүхнийг үгүйсгэж, өөрөөр хэлбэл атаа хорслын мананд умбаж, “Тамын тогооны үлгэр”-ээ л бүтээцгээж байна. Өөрийн адуунд үржил, селекцийн ажпыг ухаалгаар зохион байгуулж, үр дүнд хүрч адуугаа сайжруулж чадаж байгаа хэсгийгээ хавчин гадуурхах маягтай байна. Зүй нь тэдний үлгэр жишээгээр ажиллаж адилхан амжилт руу тэмүүлэх ёстой атал, “Монгол адуугаа устгах гэж байна” гэж үндэслэлгүй үг яриа гаргаж олон түмнийг буруу тийш нь уруу татаж байгаа нь ихээхэн зохисгүй үйлдэл юм. Өнгөрсөн зуунд үүсэн бүрэлдэж, тодорхой бүс нутагт тархан идээшсэн Галшар, Жаргалантын адуугаар сайн наадаж байсан уяачид ийм санаа цухалдуулж, “ойрын зайны” улс төрчид үүнийг уухайлан дэвэргэж байгаа нь Монголын хурдан морины соёл, уралдааны хөгжилд яавч сайн нөлөө үзүүлэхгүй.

-Монгол адуугаа устгах гэж байна гэдэг үгийг тодорхой тоо баримтаар няцааж чадах уу, Та?

-Өнөөдөр Монгол улс 3 сая 938 мянган адуутай. Жил бүр улс, бүс, аймаг, сумын наадам^ уралдаанд 200 мянгаад морь уралддаг гэсэн тойм судалгаа бий. Улсын наадамд жил бүр

1500 гаруй морь уралддаг. Сүүлийн 3 жилд улсын наадамд уралдаж байгаа нас бүрийн морьдын 15-77 хүртэлх хувийг “үүлдэрлэг байдал” гэгчээр шалтгаалан хасаж байгаагаас үзэхэд бас ч уралддаг бүх адуугаа “Эрлийз” болгочхоогүй, нийт Монгол адууны 2 орчим хувьд л хүрч байгаа нь харагдаж байна. Тэгэхээр уралддаг бүх адуугаа “Шинэ Монгол” адуу болгочиход л тэд маань нийт Монгол адууны ердөө 4 орчим хувь нь юм гэдгийг хэн хүнгүй ухаарвал зохистой. Энэ нь Монгол адуугаа устгаж байгаа бус шинэ хурдны үүлдрийн монгол адуу үүсэн буй болж буй хэрэг юм.

1950-иад оны эхнээс Монгол малын үүлдэр угсааг сайжруулах ажил орон даяар өргөн далайцтай эхэлсэн байдаг. Үүний үр дүнд “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, “Орхон” үүлдрийн хонь, “Ангор”, мөн “Гурван сайхан” үүлдрийн ямаа зэрэг өндөр ашиг шимтэй шилмэл үүлдрийн мал бий болсон юм.

Зөвхөн Монгол үхрийг л гэхэд 10 гаруй төрлийн сайн үүлдрийн үхрээр сайжруулсан юм билээ. Энэ бүхнийг эсэргүүцэлгүй хүлээн авч хэрэгжүүлээд зохих үр дүнд хүрч, өнөөдөр ашиг шимийг нь хүртэж байгаа атлаа адуугаа сайжруулах гэхээр эсэргүүцэлтэй тулгарч байгаагийн шалтгааныг нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуунаас л эрэхээс өөр гарцгүй юм. Энэ асуудлыг манай төр засгийн шинэ, хуучин зарим зүтгэлтнүүд зөв өнцгөөс нь харахыг хүсэхгүй улс төржүүлж, “сонгуулийн өмнөх компани”-ийг үе үе өрнүүлж байгаа нь ихэд инээдтэй харагдаж байна.

-Одоо цаашид бид яах ёстой вэ?

-Яах ёстойг нь заадаг хүн нь би биш л дээ. Гэхдээ хөгжлийн зүй тогтлоор бол мал аж ахуйн салбарын шинжлэх ухааны байгууллагууд үүнд ухамсартайгаар хандаж, өргөн олон уяачдын хүсэл зориг, хөрөнгө, хөдөлмөр, үүсгэл санаачилгаар өрнөсөн энэ чухал ажпыг хөхүүлэн дэмжиж*мэргэжлийн арга зүйгээр заан чиглүүлж, наад зах нь “Шинэ Монгол” адуу бүрийг паспортжуулахаас эхлээд их ажил хийх хэрэгтэй байна.

Галшар адууг бие даасан үүлдрээр баталгаажуулахад гаргасан алдааг давтаж, Жаргалант, Шинэ Монгол адууг баталгаажуулахад цаг алдах ямар ч шаардлага байхгүй. Галшар үүлдрийг буй болж байх үед манай зоо мал эмнэлгийн шинжпэх ухааны хөгжлийн түвшин, шинэ үүлдэр баталгаажуулах хэмжээнд хараахан хүрээгүй байсан байж болох юм. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал шал өөр болж ийм боломж бололцоо бүрдсэн, зөвхөн энэ төрлийн шинжлэх ухааны ажилтан, мэргэжилтний бүтээлч санаачилгаас л хамаарах хэрэг юм.

Доктор Р.Жавзмаа тэргүүтэй эрдэмтэд “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг буй болгоод тоо толгойг нь өсгөж 30 мянгад хүргээд үхэр нэг бүрийг нь пасспорттой болгоод явж байсан туршлага бий. Өндөр ашиг шимтэй үхрийг ийнхүү шинжпэх ухааны арга зүйн дагуу буй болгож өсгөж, үржүүлж болдог атал, хурдны чиглэлийн шинэ үүлдэр хэвшлийн адууг өсгөж, үржүүлж яагаад болдоггүй байх билээ?!

Энэ асуудлыг хариуцсан Улсын мал эмнэлэг, үржпийн алба, МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэн, мал зүйчид эрдэмтэд, санаачилгатай ажилламаар байгаа юм. Адууныхаа үүлдэр угсааг сайжруулах талаар бусдаасаа хоцорч сэтгэж, хожуу хөдөлсөн зарим хүмүүсийн “тамын тогоо”-нд хамт буцлалгүйгээр, бохир улс төрчдийн урхи мэхэнд уналгүйгээр мэргэжпийн      сэтгэлээр асуудалд хандан            ажиллахыг тэдгээр

хүмүүст уриалъя аа.

-Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Ухаантай морь сэтгүүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-01 202.126.89.11

Ene zunug uheegui yu,Mongol aduu yag enenii bodlogoor yavbal duusna shuu.

Avatar

Зочин 2019-11-01 64.119.17.47

эрхэм хүндэт Баярмагнай гуай та сонс. Та бүүр зөнөглөж гүйцжээ. Хүн бүр тань шиг бодож, тань шиг ярих ёстой юу? Танаас өөр үзэл бодолтой хүн бүр хоцрогдсон, өчүүхэн гэж үү? Та бүүр зөнөглөөд тэнэг болчихож. Тэгээд хэдэн баян хүний бууны нохой болж байгаа юм байна. Байгалийн өгөгдөл бэлчээрийн монгол адууны унаган байгалаас заяагдсан системчлэгдсэн цогц шинж чанар нүүдэлчин монгол түмний гол чухал дархалаа нь юм шүү гэдгийг танд анхааруулж хэлье.

Avatar

иргэн 2019-11-01 64.119.17.47

Жаргалант адуу, Тойруулга адуу гэж монголд үсрээд л 70 жилийн түүхтэй биздээ. Цэвэр цусны англи, араб адуугаар эрлийзжүүлсэн түүх үсрээд л 25 жил биздээ. Бэлчээрийн монгол адууны түүхийн дэргэд дэндүү ахархан бусуу? Бэлчээрийн монгол адууг хэдэн жилийн түүхэн тавилан монголчуудтай холбоснийг та мэдэх үү? монголчууд адуугүй байсан түүхийг та хэл л дээ. Адууг хөгжүүлнэ сайжруулна гэдгийг зөвхөн хурдны өгөгдөл, биеийн хэмжээ, галбираар хэмжих нь зөв үү?

Avatar

Иргэн 2019-11-01 64.119.17.47

Адуу монголд зөвхөн уралдааны зориулалтаар ашиглагдах болсон гэвэл тантай санал нийлэх боломжгүй. 160 000 малчин айлд адуу бол амьдрал нь юм. Малчин монгол түмний аж амьдралд бэлчээрийн монгол адуу үүргээ гүйцэтгэсээр байна. Цаашдаа ч тийм байх болно. Харин эрлийзжүүлснээр бэлчээрийн монгол адууг ямар хэврэг болгож байгааг, малчин айлд ямар их зардал нэмж байгааг та ойлгох боломж байна уу? өөр бизнестэй, хот газар ажил амьдралтай эрлийтэнгүүйд баячуудтай хөдөөний малчин хөх өвгөдийг бүү жиш.

Avatar

Иргэн 2019-11-01 64.119.17.47

Өлгөр хүрэн Номин цэнхэр азаргануудаа өвгөн ноён хаанахын ямар гадаад адуугаар эрлийзжүүлж гаргасныг та яаж нотолж байна вэ? зөвхөн зурагнаас хараад уу? Монголын их уламжлал, монголын их өвөг дээдсийн мэргэн бодлого, гүн ухааныг арай дэндүү хялбарчилж байгаа бусуу? галшир адууны эзэд, өвгөн ноёны үр сад танай эсрэг юм ярьдгийг би мэднэ. Шинжлэх ухаан ч галшар адуунд гадаад адууны цус байхгүй гэж нотолсныг би мэднэ. Өөрийнхөөсөө өөр санаа бодол хэлсэн бүхнийг "хоцрогдсон" гэх нь танд зохимжгүй юм

Avatar

Zochin 2019-11-01 66.181.183.197

Neeree uheree erliizjuuleed boldog aduugaa yagad bolohgui gej. Mongol uheree tegeed yahii hamgaalahguimuu

Avatar

Зочин 2019-11-01 64.119.17.47

хурдан адуу гаргах гэж эрлийзжүүлж болохгүй гэж хэн хэлээд байгаан болоо??? Монгол адууг эрлийзтэй уралдуулж болохгүй, монгол наадамд монгол адуу л уралдах ёстой. эрлииз адуугаар тусдаа уралд гээд байгаан бишүү?????? хэнд ч ойлгомжтой бусуу????

Avatar

Хөгшчүүд 2019-11-01 202.9.46.70

Адууны буянаар ашиг хонжоо олж, баяжих, амар хялбар амьдрах гэдэг бол адууны чанар чансааг сайжруулах, ашиг шимийг нэмэх гэдгээс тэс өөр асуудал. Хольж хутгаад байна даа

Avatar

Зочин 2019-11-01 64.119.17.47

энэ өвгөн бүүр зөнөчихөөд худлаа яриад байхиймаа. Дэлхийд чинь Англи Арабыг хольж уралдуулдаггүй юм шүү дээ. Эрлийзжүүлээд дэлхийд гарах юм гэнээ. Мэдрэл нь гайгүй л байх даа. Манайхны эрлийзийг дэлхийд хэн мэдэх, хэн тоох юм болоо. тэр дэлхийдээ гараач, Монгол наадмыг битгий самраад байгаач гэмээр.

Avatar

Зочин 2019-11-01 202.126.89.11

Demjij b.a

Avatar

Залуучууд 2019-11-01 202.9.46.70

2 ангилал тогтоогоод уралдуулах хэрэгтэй. Намхан морьд, Өндөр морьд гээд. Намхан морьдыг шууд нүдэн баримжаагаар ялгачихна. Харин өндөр морьдыг мөнгөтэй хүмүүсийн морьд, мөнгөгүй хүмүүсийн.морьд гээд дотор нь 2 ялгахад л болно шүү дээ

Avatar

Залуучууд 2019-11-01 202.9.46.70

Мөнгөтэй монгол хүмүүс нь морин тойруулгаа барих хэрэгтэй, намхан монгол морьтой хүмүүс бас чадлаараа ганц махны адуугаа хандивлаж болно шүү дээ, тойруулга барихад нь туслаад тиймээ

Avatar

Хөгшчүүд 2019-11-01 202.9.46.70

Тэгээд мөнгөтэй мөнгөгүй хамаагүй бүгдэд нь л тэр цол хэргэм шагналаа тараагаад өгчих хэрэгтэй. Амь биш заяа биш. Ахмадуудаа хүндэлж, ичиж амьдарцгаа. Та нартай та наргүй МОНГОЛ адуу тал нутагтаа оршсоор байх болно

Avatar

Зочин 2019-11-01 202.9.46.70

Монголын ард түмэн харин МАЛЫН ЭМНЭЛЭГ лабораторио ажилд оруулахыг хүсч байгаа шүү. Хил гаалийн шалган нэвтрүүлэх албууд аливаа өвчтэй малыг л оруулдаггүй байх хэрэгтэй байна.

Avatar

Батсүх 2019-11-01 202.131.251.130

Адуугаар эрлийзжүүлэх, э****з Монголын хольж уралдуулах гэдэг хоёр хоорондоо огт хамааралгүй 2 өөр асуудал, Адуугаа эрлийзжүүлж болно ш дээ. Гэхдээ эрлийзээ нуугаад нууцаар нутгийн Монгол адуутай өрсөлдүүлж алдар нэр олох гэж улайраад байгаа нь л буруудаад байгаа хэрэг. Уралдаанаа цэгцлээд э****з н э****з ангилалдаа жилийн дөрвөн улирлын турш, харин нутгийн жижиг адуу нь Үндэсний баяр наадмаараа уралддаг л болчихвол асуудалгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-01 66.181.160.7

Yag unen shuu e****z aduugaar mongoltoi uralduulj luivar hiihgui bol aduuga yanuu ter hunii asuudal bh monhol naadam mongolooroo baival bolno gj bodoj bn

Avatar

Зочин 2019-11-01 202.55.188.86

Өмнө нь ярьж бичиж байсан юмнаасаа өөр юм ярьдаг өвгөн байна

Avatar

Монгол адуу 2019-11-01 202.55.188.82

Зөнөг өвгөн минь чи өөрөө э****з цустай юм биш үү өвөг дээдсээс өвлүүлж ирсэн адууг минь чам шиг өвгөн устгах учиргүй юм.

Avatar

Зочин 2019-11-01 202.179.27.231

Тойруулга адуунууд яг үнэндээ услаад дуусаж байна шдээ. Хавар түрүүлээд махаа бараад үхээд байна одоо дууслах

Avatar

Зочин 2019-11-01 202.179.27.231

ГАЛШАР адуу үүлдэр юм бол дэлхий нийтэд үүлдэрийг хүлээн зөвшөөрдөг үндсэн шалгуур болох бусад адуунаас шууд гадаад төрхөөрөө ялгарах тэр шалгуурт яагаад нийцэхгүй байна.адилхан л зүгээр монгол адуу гэсэн л ганц үүлдэр байна яг үнэндээ

Avatar

Монгол эр 2019-11-01 202.179.27.231

Энэ хүн 4 хувь л болно гэж нэг аймаар худал бурсан юм . Тэр бол үндэслэлгүй…зүгээр монгол адууг устгаж дуусгана. Шинэ монгол адууны үүлдэр гэж ярьж байгааг хэн ч үгүйсгээгүй харин тэр гаргасан шинэ шүлэгээрээ та бүгд шинэ газраа шинээр хуралд. Монгол төрийн наадамд монголын сая сая иргэний цэнгэлийн наадамд монгол адуу л уралдаг .тийшээ тэр генүүдээ монгол гэж шургуулсан хогийн ёс зүйгүй асуудлаа болиорой

Avatar

Зочин 2019-11-01 202.9.46.70

Хаа газар КОМИСС гээд нэг юмандаа мөнгөний шуналгүй, монгол эрлийзээ ялгаж чаддаг, шударга хүмүүсийг бэлдэх хэрэгтэй. Бүтэн жилийн хугацаанд сургаад, бэлдээд тангараг өргүүлээд, зөрчвөл насаар нь шоронд суулгах хүртэл арга хэмжээ зөндөө байна.Уг нь энэ өршөөлийн хуульд хамрагдсан, идэж уусан нөхдүүдийг л шийтгэчихвэл аяндаа арилна доо

Avatar

Irgen 2019-11-01 202.55.188.89

Ene uvgun buur zunuglujee. Bolohgui gej hen CH heleegui l dee. Mongoliin zan uil ulamjlal soyol ahui amidraliin talaar run uruusgul oilgolttoi n haramsaltai. Mongolchuud bid gun turulhtnii tuuhend nuudelchnii IH soyol irgenshliig bii bolgoson talaar tuunii tuuhen uureg ACH holbogdliin talaar hetsuuhen medlegtei bololtoi. Mongol undesnii eriin gurvan naadam Tamar uuregtei Tamar ACH holbogdoltoi bolohiig uhaardaggui n haramsaltai. Zugeer l mori hurdan mori geed l yavtsuurah n has l haramsaltai

Avatar

Сүх 2019-11-01 202.126.89.148

Энэ өвгөн дэгс ярихиыма Галшар адуу э****з бишшүү дэ. Цэвэр Монгол адуу

Avatar

Zochin 2019-11-01 150.129.142.217

Mongol aduugaa uguisgedeg zonog obgon ene ih soyol ulamjlaliig uguisgej ustgaj chadahgui ee sansnii chin garz hurdan dald orsoosoi bilee

Avatar

Зочин 2019-11-01 202.126.88.210

Тэнэг өвгөн

Avatar

Зочин 2019-11-01 202.126.88.210

Муу зөнөг
Монгол адууг голдог хэн бэ
ононгоос ганц э****з айрагдуулаад э****з болсон муу э****з өвгөндөө

Avatar

Дэлхийг эзэлсэн Монгол морьтон 2019-11-01 192.82.73.218

Чаддаг юм бол Макс Гамбаа шиг дэлхийд уралд!
Монгол нутагт монгол адуу л тохирно. Цол, мөнгөний төлөө Монгол адууны генийн санг устгаж байгаа Чи болон Онон тэргүүтэн хэзээ нэгэн цагт хүртэх ёстойгоо хүртэж л таарна! Та мэтийн тахианы тархитай новшнууд өвөг дээдсийн үлдээсэн их өвийг устгасан шангаа хүртэх л болно!

Avatar

yu 2019-11-01 66.181.161.113

ene ovgon odoo bolivol taarna.

Avatar

Зочин 2019-11-01 103.229.122.128

Тэмцэлддэг тусгай журамтай спортын торлууд . Тийм орчин нохцлийг нь бурдуулээд тусд нь хогжуулж чадах юм бол хэлэх юм алга , дух минь ! Монголын хурдан морьдын уралдаан бол " хээрийн задгай билчээр дээр хэндээ огохоор урласан юм бол " гэдэг шиг л зуйл , дух минь бухаа эрлийзжуулээд махаа идээд сууж байх нь дээр байхоо оо …

Avatar

Зочин 2019-11-01 103.229.122.128

Тэнэг " магнай " минь , шинэ уйлдэр оруулахыг угуйсгэхгуй боловч " монгол адуу " гэх снгомол угсааг устгах – улмаар хиймэл уйлдлээр дарангуйл ямар ашиг сонирхол чамд байнав ?! Мэдээж чиний хэлснээр моноох л бусдыгаа ( монгол адуугаа монголоор нь улдээе гэсэн нохдийгээ!) угуйсгэн атаархагч шинэ цагийн " цээж баяны " л атаархал юм даа … Тэр чиний гайхуулаад байгаа шилмэл уйлдрууд чинь тусгай орчин , тусгай нохцолд , цаг хугацаатай , тусгай дасгалжуулаттай , тусгай олон улсын дурмээр уралдан тэм

Avatar

Зочин 2019-11-01 172.58.139.65

Gadaad morio avchiraad toiruulgadaa l uralduulna biz hulhi doctor b** dongosoo!

Avatar

Зочин 2019-11-01 202.126.89.8

Ene hvn ch harin tamiin togoonii gadna tald ni baigaad baidag hvn yum shigee

Avatar

Зочин 2019-11-01 194.228.76.213

монгол морийг сөнөөх ажлыг эхэлсэн энэ нүгэлтийг эрлэгийн элч ирж авсугай. энэ балайг тамын тогоонд түлхэн унага.

Avatar

Зочин 2019-11-01 49.0.141.65

Тэр 4 хувийн шинэ монгол адуу чинь хамаг айраг түрүү хүртээд байхаар жирийн малчид урамгүй болно биз дээ

Avatar

иргэн 2019-11-01 202.179.31.254

Аливаа зүйл сайжрих өөрчлөгдөх чиг рүүгээ явах ёстой

Avatar

Зочин 2019-11-01 192.82.67.245

Маш зөв ярьжээ! Монгол адуун дотроо хурдны үүлдэр бий болгоход болохгүй зүйл огтхон ч байхгүй!!! Практик дээр бид бүгд харж л байгаа шүү дээ: уралдаанд э****з морь илт илүүрхэж байгаа биз дээ?? Гэтэл мунхагууд нь "муусайн х*******н э****з" гэдэг шигээ адуугаа хүртэл гадуурхаж тэнэглээд сууж байдаг!!!!

Avatar

ЗОЧИН 2019-11-01 103.240.241.110

энэ хүн энэ сайтын эзэн Тэмүүлэн гж хүүхний аав,улс төрчТэмүүжингийн нагац ах хүн, Тэмүүжин нь INEWS.MN гэж сайт нээсэн бна лээв тэгэхээр удмаараа сэтгүүлчид

Avatar

Зочин 2019-11-01 202.179.31.100

зөв л ярьж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж