Хятад улс маргаашаас 5G сүлжээгээ ажиллуулж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Хятад улс маргаашаас 5G сүлжээгээ ажиллуулж эхэлнэ

Хятад улс маргаашаас 5G сүлжээгээ ажиллуулж эхэлнэ

Хятадын харилцаа холбооны төрийн өмчит “China Mobile”, “China Unicom”, “China Telecom” компаниуд маргаашаас /2019.11.01/ эхлэн орон даяар 5G сүлжээгээ зэрэг ажиллуулж эхэлнэ гэдгээ мэдэгджээ.

Ингэснээр хамгийн багадаа сарын 128 юань буюу 18 ам.долларын төлбөртэй үйлчилгээний багцуудыг зарж эхлэх юм байна. Төлөвлөгөө ёсоор ирэх оны эхээр 5G сүлжээг цацах байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны нөлөөнөөс болоод ийнхүү хугацааг нь урагшлуулжээ.

Мөн он дуусахаас өмнө Хятадын 50 том хотод 5G сүлжээний 50 мянга гаруй бааз станц суурилуулж дуусгахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Хятад улс дэлхийн хамгийн том 5G сүлжээтэй орон болох аж. Одоогийн байдлаар Бээжин, Шанхай, Гуанжоу, Ханьжоу хотод 5G сүлжээнд бүрэн хамрагджээ.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж