Шрек бол бодит түүх гэдгийг батлах археологийн олдвор | News.MN

Шрек бол бодит түүх гэдгийг батлах археологийн олдвор

Шрек бол бодит түүх гэдгийг батлах археологийн олдвор

Шрек бол бодит түүх гэдгийг батлах археологийн олдвор

Английн Букингемшир хотын иргэн 69 настай Рон Силвэстер хэмээх эрхэм метал илрүүлэгчээрээ 2000 настай, Шрек хүүхэлдэйн кино дээр гардаг илжигний тэмдэгтэй зоос олжээ. Шинжилгээний дүнд энэхүү зоос нь Английн нутагт олон овог аймгууд амьдардаг төмөр зэвсгийн үеийнх болох нь тогтоогджээ.

Уг нь ийм зоосон дээр морины дүрс байдаг гэнэ. Харин цаг хугацааны эрхээр морины царай арилж илжиг шиг болсон бололтой.

Рон анх удаа л метал илрүүлэгч хэрэглэж үзсэн бөгөөд энэхүү анхны олдвороо болон цуг олсон бусад зооснуудыг өөртөө хадгалахаар шийджээ.

Рон "Энэ зоосон дээрх дүрс надад яаж ч харсан Шрек кинонд Эдди Мерфигийн дуу оруулсан илжигний дүртэй адилхан харагдсан. Би найз Микээс метал илрүүлэгч аваад удаагүй байхдаа энийг оллоо. Эхэндээ Мик надад итгээгүй" хэмээн ярьжээ.

Үүнтэй ижил үеийн зоос 2015 онд ширхэг нь 380 еврогоор зарагдаж байжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: thesun.co.uk

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-31 202.131.230.50

tenegt

Avatar

Зочин 2019-10-31 64.119.19.198

морины царай гэнэ үү

Avatar

/*/ 2019-10-31 49.0.213.33

Харин тийм, морины толгой гэхгүй морины царай гэцэн щаажээнэ. Үүнийг бичсэн Б.Амарбаясгалан гэвч овоо царайлаг морь бололтой.

Avatar

Зочин 2019-10-31 90.214.89.145

Харах царайны Шрекийн илжиг л байна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж