Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 300 иргэн хамрагдлаа | News.MN

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 300 иргэн хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.10.31-нд нийтлэгдсэн

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 300 иргэн хамрагдлаа

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 300 иргэн хамрагдлаа

Ховд аймгийн Алтай суманд энэ сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Алтай сум нийт дөрвөн багтай. Сургуулийн хүрээнд сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа. Сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиар Тахилт багийн төв талбайд нэг гэр, таван майхан байршуулж сумын засаг даргын тамгын газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 300 гаруй иргэн хамрагдсан юм.

Түүнчлэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сургуулийн удирдагч сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Я.Эрэмгийбаатар тус суманд үүсч болзошгүй “Малын гоц халдварт Шүлхий өвчин” гэсэн нэгдүгээр цагийн байдлыг өгч Сумын онцгой комиссын гишүүд, ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, албад хорио цээрийн дэглэм тогтоож, хөдөлгөөнт дөрвөн пост, хээрийн мал эмнэлэг, хүн эмнэлгийг байгуулж сэжигтэй бүс, голомттой бүсийн малд үзлэг явуулж малын сэг зэмийг устгах, голомтод ажилласан хүнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа гэж Ховд аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж