Твиттер компанийн Гүйцэтгэх захирал Жак Дорсей өнгөрсөн Лхагва гариг (2019.10.30)-т твиттерт улс төрийн зар сурталчилгаа байршуулахыг хориглох шийдвэр гаргаж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр твиттер хуудастаа “Бид твиттерт улс төрийн зар сурталчилгаа байршуулахыг хориглох шийдвэрт хүрлээ. Цахим сурталчилгаа арилжаа эрхлэгчдэд үр дүнтэй боловч улс төрийн зорилгоор ашиглавал ихээхэн эрсдэл дагуулдаг” хэмээн жиргэжээ.
Саяхан твиттерийн гол өрсөлдөгч "Facebook" компани улс төрийн зар сурталчилгаанд хориг тавих шийдвэр гаргаснаа зарласан билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын менежер Брэд Парскал энэ хоригийг "Трамп болон консервативуудыг дуугуй болгох оролдлого" гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Ардчилсан намын зүтгэлтэн Жо Байдены хэвлэлийн төлөөлөгч Билл Руссо "Мөнгө ардчилал хоёрын дундаас сонгох хэрэгтэй болбол ашиг орлогоос илүүтэй ардчилал ялах сонголтыг дэмжиж байна" хэмээн хэлсэн байна.
Твиттерийн хориг ирэх арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дэлгэрэнгүй тайлбар хийх аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ